Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл. Хэрлэнгийн Зүүн хүрээ

О.Шүрэнцэцэг
2019/10/23

Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн Зүүн хүрээ. Дундад зууны үеийн монголын түүх бичлэгийн томоохон бүтээл "Эрдэнийн эрх"сурвалжид Хэрлэн голын Зүүн хүрээ хэмээх хийдийн суурийг Энх Амгалан хааны тавидугаар он буюу 1711 онд Өндөр Гэгээн Занабазар тависан гэж тодорхойлжээ. Харин Ч.Банзрагч, Б.Сайнхүү нарын " Монголын хүрээ хийдийн түүх"/УБ.2004 / эмхэтгэлд анх Энх Амгалангийн дөчдүгээр он буюу 1701 оны төмөр туулай жил Эфү засаг Жүн ван Дондовдоржийн үед шашин хурлыг дэлгэрүүлэхээр Тогос Гүши уулын өвөрт Хэрлэн голын хойд хөвөөнд дуган сүмүүд байгуулж дээдийн түмэн өлзийг бататгахаар жүд, цанид, ламиран, мамба, зурхай, бадам ёго, майдар зэрэг дуганыг байгуулан хурал номын сургуулийг үйлдүүлжээ хэмээн дурьдсан байна. Энэ хүрээний туурь одоо Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 кмт , хэрлэн голын баруун эрэг , Тогос хайрхан уулын өвөр, Зүүн Байдлаг голын адагт оршиж байна. Хөгшин хүрээ бол үндсэндээ Дондовдорж эфүгийн хүү хоёрдугаар богдын хүрээ байжээ. Энд Цогчин, Цанид, Жүд,Мамба,Зурхай,Дүйнхор зэрэг 10-аад дацан 6 аймагтай сүм дуган нилээд олонтой байжээ.

" Арвин санваартаны хаалга" , "Мөргөлийн талбай", " Шар сүм" хэмээх хутагтын орд зэрэг барилгатай байжээ. Бүх орд харш нь цагаанаар будсан хашаатай. Түүний эргэн тойрон аймгийн дуган болон гол төлөв улаан халз гарган чимсэн гэр хэлбэрийн сүм дуган бүхий хашаанууд байрлаж байв. Зүүн хүрээ нь бие биеэ хөндлөн огтолсон хоёр гудамжтай , зуувандуу дөрвөлжин талбай эзэлдэг байжээ.Хүрээнд 1000 гаруй лам шавилан суудаг байв. Оросын эрдэмтэн А.Позднеевын бичсэнийг үзвэл "Зүүн хүрээнд олны хөл бужигнасан зах зээл худалдаа арилжаа байгаагүй" гэжээ. Гэтэл доктор Д.Майдар" 1930-аад оны эхэн үед бол хятадын мухлагууд энд нилээд шаргуу наймаа хийж байсан юм." Хэмээн тэмдэглэсэн байна. Уг хүрээ 1936 оны эхээр бүрэн хаагдаж 1938 оноос эхлэн сүм дугануудыг нурааж эхэлжээ. Түүхийн эх сурвалж баримтууд болон нийтийн ярианд Хэрлэнгийн Зүүн хүрээг Хэрлэнгийн хөгшин хүрээ, Хэрлэнгийн хүрээ, Хөгшин хүрээ , Зүүн хүрээ хэмээн бичиж тэмдэглэж нэршсээр иржээ.

Холбогдох эх сурвалж: 1. Ч.Банзрагч, Б.Сайнхүү " Монголын хүрээ хийдийн түүх" УБ 2004 2. О.Пүрэв, Р.Оюунбилэг "Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүх" УБ. 2003 3. Л.Хэнчяахав. "Төв аймаг бага толь" Уб.2003

Байршлын тайлбар : Ойт хээр тал хээрийн бүс хосолсон Багануур дүүргийн төвөөс зүүн хойш 28-30 км-т эртний тахилгатай Тогос хайрхан уулын зүүн өвөр бэлд уудам тавиу дэвсэг дэнжид Зүүн хүрээний туурь бий. Өмнөд талд 1 км газарт Хэрлэн гол бургасан шугуй даган урсах бөгөөд зүүн урд талд 2 км газарт багийн төвийн суурин байна.Тууриас баруун ба баруун хойно нутгийн айлуудын зуслангийн байшин дэнж даган цуварч байрлана.

Судалгаа явуулах үеийн байдал : Тогос хайрханы бэл дэхь энэхүү Өвгөн хүрээний туурь нь хоорондоо 20-30 метр зайд барагцаалбал хааш хаашаа 800 орчим метр талбайд тархан байрласан 14-16 байгууламжийн туурь мэдрэгдэх ба туурь нь суурийн чулуу газрын хөрснөөс дээш 10-15 см өргөгдсөн өндөр шороон далан зэргээр тодорхойлогдоно.

Сүм хийд байгуулагдсан он : 1711 он

Сүм хийд хаагдсан, нураагдсан он :
Огноо хаагдсан: 1937 он - Ярилцлагын дугаар:
Огноо нураагдсан:: 1940-1945 он - Ярилцлагын дугаар:

Үүсгэн байгуулагч хүний нэр болон цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Өндөр Гэгээн Занабазар - Ярилцлагын дугаар

Тэмдэглэл : Нутгийн хүмүүс уг хүрээг "Зүүн хүрээ" буюу "Хөгшиний хүрээ" гэж нэрлэх ба ихэвчлэн "Зүүн хүрээ" гэж нэрлэж хэвшжээ. Б.Ринчен академич өөрийн судалгаандаа "Өвгөн хүрээ" гэж нэрлэсэн байна. Энэ байрлах газар нутаг нь Төв аймгийн Баян-Дэлгэр сумын нутгийн зүүн хойд захын талын хэсэг бөгөөд үндсэндээ уг тууриас хойш Мөнгөн морьт сумын нутаг дэвсгэр эхэлнэ. Хүрээний тууриас хойш 400-гаад метрт байх араараа модтой бэлээсээ оргил хүртэл гурван цуваа овоотой Тогос хайрхан хэмээх энэ уул эртний тахилгатай одоо ч орон нутгийн хүмүүс тахидаг тахилгатай уул ажээ. Туурийн байгууламжийн заримынх нь голд 1-1,5 метр гүн,1 метр радиус бүхий тойрогтой хожим бүр сүүлд ухсан ул мөр 4-5 байна. "Эрдэнийн эрхи" сурвалжид Энхамгалан хааны 50-р он буюу 1711 онд Хэрлэн голын зүүн хүрээг Өндөр гэгээн Занабазар анх суурийг нь тавьсан гэж бичжээ. Түүхч О.Пүрэв, Р.Оюунбилэг нарын бичиж 2003 онд хэвлүүлсэн "Мөнгөн морьт сумын түүх" номонд"... Уг хүрээ нь 2-р Богдын хүрээ байсан бөгөөд Цогчин, Цанид, Жүд,Мамба, Зурхай, Дүйнхорын зэрэг арваад дацан зургаан аймагтай "Ариун санваартны хаалга" "Мөргөлийн талбай" "Шар сүм " хэмээх хутагтын орд барилгатай байжээ. Бүх орд харш нь цагаанаар будсан хашаатай түүний эргэн тойрон аймгийн дугана болон их төлөв улаан халз гарган чимсэн гэр хэлбэрийн сүм дугана бүхий хашаанууд байрлаж байв. Хийдэд 1000 гаруй лам шавилан сууж байв....." хэмээн бичжээ. Мөн Оросын судлаач А.Позднеевийн бичсэнээр "..Зүүн хүрээ нь олны хөл бужигнасан зах зээл худалдаа арилжааны төв байжээ... " хэмээн бичсэн байна. 1934 оны 05 сарын түүхийн архивт хадгалагдаж буй нэгэн баримтанд /ҮТА.Ф№1 Данс №2, ХН №546/ Хэрлэнгийн хүрээ сүм дугана 24, жас 21, бүх лам 502,үүнээс мяндагтан лам 101, цэргийн татвар өгөх лам 209 ба хүүхэд 145 байна. Жасын том мал 302, жижиг мал 502,орлого 15,688 төгрөг зарлага 15,775 төгрөг байна гэж тэмдэглэжээ.


Нийтлэлч: Янзагы @yanzagad



0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18