НҮБ-ЫН ШИНЖЭЭЧДИЙГ ТАШАА ҮЗЭЛТЭЙ НОВШНУУД ГЭЖЭЭ


Филиппин нь тус улс дахь хүний эрхийн талаар илтгэл бэлдэх ёстой НҮБ-ын шинжээчдийг нутагтаа оруулахгүй гэдгээ мэдэгдсэнийг "South China Morning Post" уламжилжээ. Филиппиний Гадаад хэргийн сайд ТеодороЛоксин нь НҮБ-ын шинжээчдийг хил нэвтрүүлэх тухай асуултад "Үгүй. Яагаад гэвэл тэд хэдийн ташаа шийдвэр гаргачихсан байгаа. Эдгээр шинжээчид бол эхлээд шийдвэр гаргачхаад дараа нь шүүх хурал хийдэг ташаа бодолтой новшнууд. Тэднийг зүгээр л "нүдээрээ харлаа" гээд ямар ч нотлох баримтгүй зүйл бичсэнээ хамгаалах гэж улайрахыг хармааргүй байна. Би тэдэнд тийм боломж олгохгүй" гэж хариулжээ.

НҮБ-аас Филиппиний Ерөнхийлөгч Дутертегийн хар тамхины мафийн эсрэг хийж байгаа дайнтай холбоотой хүний эрх зөрчигдсөн хэргүүдийг мөрдөн шалгах тогтоолыг долоодугаар сард гаргасан. Хар тамхины наймаачидтай гурван жил гаруй дайтах явцад 6,7 мянган хүн амиа алдсан байдаг бөгөөд үүнийг цагдаа нар буудалцааны үеэр алагдсан хар тамхины наймаачид гэдэг. Харин хүний эрхийг хамгаалагчид нь хар тамхины мафитай ямар ч холбоогүй ердийн мансуурах донтнуудыг шүүхийн шийдвэргүйгээр олноор нь хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм.

Энэ оны наймдугаар сард Дутерте нь хар тамхины наймаачдын толгойг таслахад бэлэн, үүнийхээ төлөө шоронд суухаас айхгүй байна гэж мэдэгдэж байсан. Олон улсын эрүүгийн шүүх нь 2018 оны гуравдугаар сараас эхлээд ДутертегДавао хотын мэр байхдаа болон Ерөнхийлөгчийг үүргийг гүйцэтгэх үедээ хийсэн үйлдлүүдийг мөрдөн шалгаж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18