РОМЫН ПАП МАРГААНТАЙ АРЛЫГ БУЦААХЫГ ИХ БРИТАНИАС ХҮСЖЭЭ


Есдүгээр сарын 11-нд Ромын пап Франциск хэвлэлийн бага хурлын үеэр "Их Британи нь НҮБ-ын шийдвэрийг дагаж Энэтхэгийн далай дахь маргаантай арлыг Маврики улсад буцаан өгөх ёстой" гэж мэдэгдсэн тухай "DailyMail" сонин мэдээлж байна. Франциск нь Африкийн орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Маврики улсанд очоод байхдаа энэ мэдэгдлийг хийжээ.

Их Британийн өөрийнх гэж Маврики улстай булаацалдаад байгаа Чагос арлуудыг өнгөрсөн тавдугаар сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Их Британийн хяналт доор байх ёсгүй, Маврики улсад өгөх ёстой гэсэн саналыг дэлхийн 116 орны төлөөлөгчид дэмжиж тогтоол баталсан байдаг. Тухайн үед энэхүү саналыг АНУ, Их Британи гэсэн зургаан улс эсэргүүцэж байсан.

Ромын Пап нь НҮБ эсвэл Олон улсын шүүх зэрэг олон улсын байгууллагуудад маргаанаа шийдүүлэхээр улс орнууд хандаж байгаа тохиолдолд шийдвэрийг нь хүндлэх хэрэгтэй гээд "Хүн төрөлхтний хувьд шударга гэж шийдэгдсэн зүйлс нь тэр болгон та нарын халаасанд шударга байдаггүй нь үнэн. ...Европын гүрнүүд санхүүгийн ашгийн төлөө Африкийн колонийн үлдэгдлүүдээ тогтоон барих гэж оролдсон хэвээр байаа" гэсэн байна.

Ромын Пап Францискийн мэдэгдлийн хариуд Маврики улсын Ерөнхийлөгч БарленВьяпури, Ерөнхий сайд ПравиндЖагнот нар нь "ёс суртахууны дэмждэг үзүүллээ"гэж талархаж байгаагаа мэдэгджээ.

Британийн мэдэлд байгаа Чагос арлуудын нэг дээр АНУ-ын цэргийн том бааз байрладаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 3 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 5 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 5 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 6 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 6 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 6 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 21 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 22 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 22 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27