ТРАМП ТУСЛАХГҮЙ ГЭВЭЛ КОНГРЕСС ТУСАЛНА


Америкийн Ерөнхийлөгч нь Украйны армид тусламж болгон өгч байгаа мөнгөний зарцуулалтыг шалгах хугацаанд өмнө нь амлаад байсан 250 сая долларыг өгөхөө түр зогсоох шийдвэр гаргасан. Шалгалтын дүнгээр украйнчууд Америкийн өгсөн мөнгийг зориулалтын бус зарцуулж байна гэж үзвэл тусламж олгохгүй байж магадгүй болсон. Иймд АНУ-ын Конгрессын гол хоёр намын төлөөлөгчид хэрэв Трамп Украйны армид тусламж олгохоо зогсоовол тусгай шийдвэр гарган 250 сая долларын тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Бүгд найрамдах ба Ардчилсан намын сенатчидын хамтарсан хэвлэлийн бага хурал дээр сенатч РонЖонсон "Хэрэв тэр энэ мөнгийг өгөхгүй гэвэл Конгресс дахь хоёр талууд энэ шийдвэрийг эсэргүүцэн мөнгө олгоно гэдэгт итгэлтэй" гэж мэдэгджээ.

Долоодугаар сард өгөх гэж байсан 250 сая доллароор Киевт одоо явагдаж байгаа цэргийн албан хаагчдын сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэн буучийн буу, гранат шидэгч, радар, холбооны тоноглол, шөнийн дуран харай зэрэг зүйлсийг нийлүүлэх юм. Үүнээс гадна Украйн нь Америкийн Төрийн департаментын шугамаар 2019 онд армиа хөгжүүлэхэд 445 сая долларын тусламж авна. АНУ нь сүүлийн таван жилийн хугацаанд Украйны батлан хамгаалах чадварыг сайжруулахад нийт 1,5 тэрбум долларын буцалтгүй тусламж олгоод байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18