КАЗАХСТАНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН ЖИЛҮҮДЭД ХЯТАД 20 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН


Энэ тухай Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстан Хятадын ажил хэргийн зөвлөлийн хуралдаанд оролцохдоо мэдэгдсэн байна. Мөн Хятадын бизнесменүүдэд хандан Казахстанд хөрөнгө оруулалт үргэлжлүүлэн хийхийг уриалахдаа Казахстаны эдийн засгийн талаар зарим баримтууд дурдсаныг "ca-news.org" агентлаг дамжуулж байна.

Тухайлбал, Хятад ба Казахстан хоорондын бараа бүтэгдэхүүний эргэлт 2018 онд 11,4 хувиар өсөж 12 тэрбум долларт хүрсэн. Зөвлөлт задран унасны дараа тусгаар улс болсон Казахстан нь эдгээр жилүүдэд гадаадаас нийт 300 тэрбум гаруй долларын шууд хөрөнгө оруулалт татаж чадсан нь Төв Азидаа хамгийн томд ордог. Үүний ачаар Дэлхийн банкны "Doing Business" рейтингт Казахстан нь дэлхийн 190 орноос 28 дугаарт жагсаж байгааг Казахстаны Ерөнхийлөгч хэлжээ.

Цаашлаад Ази ба Европын холбосон чөлөөт тээврийг бүрдүүлэн хөгжүүлэхэд Казахстан онцгой байр суурьтай гэсэн байна. Учир нь, Казахстаны нутгаар дамжин Хятадыг Ази ба Европын орнууд төдийгүй Ойрх Дорнодтой холбож байдаг төмөр замын 5 чиглэл, олон улсын авто замын 6 чиглэл байдаг. Иймд Казахстанаар дамжуулан Европ руу Хятадаас бараа явуулбал очоод эргэж ирэхэд ердөө 15 хоног шаардлагатай байхад далайн замаар явахад үүнээс 2-3 дахин их хугацаа зарцуулдаг гэдэгт Хятадын бизнесменүүдийн анхаарлыг хандуулжээ.

Мөн Казахстаны өндөр чанартай улаан буудайн дэлхийн шилдэг 10 экспортлогч орны нэг гээд өнгөрсөн жил Хятад руу 550 мянган тонны нийлүүлсэн. Цаашид энэ хэмжээг 2 сая тонн хүргэх сонирхолтой байгаагаа хэлжээ. Түүнчлэн Казахстаны экологийн цэвэр мах, сүүг нийлүүлэхэд бэлэн байгааг хэлсэн байна.

Казахстаны Ерөнхийлөгч Касым-ЖомартТокаев БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ есдүгээр сарын 11-нд БНХАУ-ын Тэргүүлэгч СиЖинпиньтэйуулсан. Уулзалтын үеэр Касым-ЖомартТокаев нь "Манай хоёр улсын харилцааны 27 жилийн хугацаанд бид амаргүй зам туулж ирсэн. Олон тооны тод томруун амжилтад хүрсэн. Хөрш хоёр улсын харилцаа холбоо ба найрамдлыг хөгжүүлэх жишгийг тогтоосон. Манай харилцаа шинэ түвшинд гарах ёстой. Би тантай хамт манай хоёр улс цаашдаа харилцан туслалцах, хамтран ажиллах уур амьсгалын хүрээнд стратегийн мөнхийн түншлэлээ хөгжүүлэх болно гэж мэдэгдэхэд бэлэн байна" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 1 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 1 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 19 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 19 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 22 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 22 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 22 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр