БОЛГАРЫН ЭРХ БАРИГЧИД ОРОСЫГ ДЭМЖИГЧ ИРГЭНЭЭ ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧИЛСАН БАЙНА

Н.Мижидмаа
2019/09/11

Болгарын эрх баригчид "Русофилы" /Орост хайртай хүмүүс/ нэгртэйТТБ-ын тэргүүн Николай Малиновыг Оросын талд тагнуул хийсэн хэргээр баривчилсан тухай Болгарын "Дума" сонин мэдээлжээ. Малиновыг мөнгө ухаах сүлжээнд холбогдсон, ТББ-аараа дамжуулан Болгарын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах ажил явуулсан хэрэгт буруутгаад байгаа юм байна. Болгарын тусгайд албад нь Малиновыг Болгарын үндэсний бодлогод нөлөөлөх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Оросын байгууллагуудад нууц мэдээлэл дамжуулсан гэж үзэж байгаа аж.

2014 онд Болгар нь Европын холбоо, АНУ-ын шахалтаар Оросын шатдаг хийг Европ руу дамжуулах "Өмнөд урсгал" хоолойг өөрийн нутгаар дайруулахгүй байх шийдвэр гаргасан тул Ерөнхийлөгч Путин тушаал гарган энэ төслийн хэрэгжүүлэлтийг зогсоож, шатдаг хийн хоолойг Турк улс хүртэл барихаар болсон. Энэ явдлаас хойш Орос Болгарын харилцаа нэлээд хүйтэрсэн. 2018 онд Болгарын Ерөнхий сайд БойкоБорисов ОХУ-д айлчлахдаа "Өмнөд урсгал" төслийг зогсооход хүргэсэнд уучлал гуйгаад "Орос улс муу зүйл санаагүйд талархаж байна. Ах нь ямагт уучилдаг" гэж мэдэгдэж байсан юм.

Ташрамд сонирхуулахад XIX зуунд Оросын эзэнт улс Османы эзэнт улсын эсрэг хийсэн дайны үеэр Болгарын хаант улсыг 500 жил үргэлжилсэн колоничлолоос чөлөөлж байсан тул оросуудыг "ах нар" гэх үзэл нэлээд дэлгэрсэн байдаг. Гэхдээ дэлхийн хоёр дайны үед Болгар нь Орос хаант улс, Зөвлөлтийн эсрэг эвсэлд багтаж байсан байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Болгар нь Зөвлөлттэй нэн дотно харилцаатай болж "Зөвлөлтийн 16 дахь республик" гэж нэрлэгдэж байсан юм. Зөвлөлт задран унасны дараагаар Болгарын удирдлагад өрнөдийн талыг тууштай баримтлагч хүч олон жилийн турш эрх барьж байгаа. Улмаар Болгарын эрх баригчид Османы дарлалаас чөлөөлөгдсөн 137 жилийн ойн баяраар Оросын төлөөлөгчдийг уриагүй ч Туркийн Ерөнхийлөгчийг урьж байсан. Есдүгээр сарын 4-нд Софи дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас удахгүй болох Ялалтын баярын 75 жилийн ойг угтан Дэлхийн хоёрдугаар дайны үеийн үйл явдлыг харуулсан үзэсгэлэн гаргахаар болоход Болгарын Гадаад хэргийн яам нь энэ үйлдэл нь улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцон нөлөөлөх гэсэн үйлдэл гэж зогсоохыг уриалж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18