ӨМНӨД АФРИКТ ГАДААДЫН ИРГЭДИЙН ЭСРЭГ ҮЙМЭЭНИЙ ҮЕЭР 12 ХҮН АМИА АЛДЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/11

Өнгөрсөн долоо хоногийн турш Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хойд нутгуудад болсон эмх замбараагүй байдлын үеэр 12 хүн амиа алдсан тухай тус улсын Батлан хамгаалахын сайд НосививеМаписа-Нкакула мэдээлснийг "News24" сайт уламжилжээ. Амь үрэгдсэн 12 хүний 10 нь Өмнөд Африкийн иргэд байсан гэж байна. Мөн Батлан хамгаалахын сайд нь "ӨАБНУ нь харийнхныг үзэн ядах үзэл ноёлдог орон биш" гэж мэдэгдсэн аж.

Өнгөрсөн долоо хоногоос Өмнөд Африкийн БНУ-д гадаадын иргэдийн эсрэг чиглэсэн үймээн эхэлсэн. Нутгийнхан гадаадын иргэдийн дэлгүүр, үйлдвэр зэргийг тонож дээрэмдэн эмх замбараагүй байдал гаргах болсон юм. Үүнээс болоод Африкийн тивийн олон орон ӨАБНУ-ын удирдлагыг улс орныхоо нөхцөл байдлыг хянах чадваргүй гэж шүүмжлэн эсэргүүцэл илэрхийлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18