АНУ НЬ ВЕНЕСУЭЛД ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН ХЭВЭЭР

Н.Мижидмаа
2019/09/11

Венесуэлийн хэрэг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Эллиот Абрамс нь Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийн тухай асуултад хариулахдаа "Бүх боломжуудын судалж байгаа. Бидэнд байж болох бүх л боломжууд байна" гэсэн хариу өгчээ.

Үүнээс өмнө долоодугаар сард Абрамс нь Венесуэлийн талаар цэргийн ажиллагаа явуулах боломжийг Вашингтон үгүйсгээгүй байгаа гэж мэдээлж байсан юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюугүй байдлын зөвлөх Жон Болтон цэргийн ажиллагаа явуулах талаар тайлбарлахдаа бас л "Бүх боломжийг судалж байгаа" гэж хариулж байсан. CNN суваг нь Пентагон дахь эх сурвалжийнхаа хэлснийг иш татаж Америкийн Батлан хамгаалах яам нь НиколасМадуро Ерөнхийлөгчийн төр барих хугацаанд Орос, Хятад, Куба улсуудаас үзүүлж байгаа нөлөөг тогтоон барихад чиглэсэн цэргийн шинэ шийдлийг боловсруулж байна гэж мэдээлж байсан юм.

Мадурогийн хол дэмжигч, холбоотон улсын нэг ОХУ нь Вашингтонд хандан Венесуэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас нэг бус удаа сэрэмжлүүлж байсан. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров нь Венесуэлийн эсрэг цэргийн хүч хэрэглэх нь "Латин Америк, Карибын тэнгисийн орнуудыг нийтээр нь дорд үзсэн хэрэг болно" гэж анхааруулаад цэргийн ажиллагааны үр дүнд иргэний дайн үүсэж болзошгүйг сэрэмжлүүлсэн.

Нэгдүгээр сарын 21-нд Ерөнхийлөгч Мадурог тангараг өргөсний дараа Венесуэлд үймээн эхэлсэн байдаг. Улмаар парламентын олонхын удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгч гэж зарлахад АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд хүлээн зөвшөөрч, улмаар Мадурогийн Засгийн газрын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, хилийн чанадад байгаа бүх хөрөнгийг битүүмжилж, заримыг нь өрийн төлбөрт хураан авах арга хэмжээ авч эхэлсэн нь Венесуэлийн эдийн засгийг бүр ч доройтоход хүргэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18