КАЗАХСТАНД 11 ХЭРЭГТЭНД ХИМИЙН АРГААР ТАЙГАЛАХ ШИЙТГЭЛ ОНООЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/11

Казахстаны шүүхээс насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 11 хэрэгтэнд химийн аргаар тайгалах ял оноосон тухай "NewTimes.kz" мэдээлж байна.

Казахстаны эрүүгийн хуулийн дагуу ийм хэрэг хийсэн этгээдүүдэд шүүх эмнэлгийн сэтгэцийн магадлан шинжилгээ хийсний үндсэн дээр ийм ял оноосон юм байна.

Химийн аргаар тайгалах үед эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл өдөөлтийг хариуцдаг эр бэлгийн дааврын ялгаралтыг дарамтлан эрс бууруулж зогсоох эм, тариа хэрэглэдэг. Нэг удаагийн тарилга тодорхой хугацаагаар үйлчилдэг тул давтан тарилга хийх шаардлагатай байдаг.

Орчин тойрондоо аюултай бэлгийн чиг хандлага бүхий эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг эмийн аргаар дарах аргыг 1950-60-аад онд АНУ, Их Британи, Германд туршилтын журмаар хэрэглэж эхэлсэн. Улмаар ХБНГУ нь 1973 нь насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдийг химийн аргаар тайгалах хуулийг 1973 онд батлан хэрэгжүүлж байсан байдаг. Үүнээс хойш Франц, Бельги, Дани, Польш, Молдов, АНУ зэрэг орнуудад химийн аргаар тайгалах шийтгэл хэрэглэдэг болсон.

Казахстан нь 2018 оноос эхлэн насанд хүрээгүй хүний эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд шүүхийн шийдвэрээр химийн аргаар тайгалдаг болсон. Химийн тариа нь нэг бүр нь 4000 тенгегийн үнэтэй бөгөөд Казахстаны бага настны хүүхэд сонирхдог бэлгийн гаж донтнуудыг тайгалах зорилгоор тариа худалдан ахад 10 сая орчим тенге төсөвлөөд байгаа юм байна.

Гэхдээ хүний эрхийг хамгаалагчид нь химийн аргаар тайгалахад ашигладаг тариа нь ой ухаан муутгах, сэтгэл гутралд оруулах, зүрхний шигдээс болон тархинд цус харвалтаар нас барах эрсдэлийг нэмэгдүүлэх, чихрийн шижин ба бөөрний чулуугаар өвдөх магадлалыг эрс нэмэгдүүлдэг тул мэс заслын аргаар тайгалж байгаатай адил хүнлэг бус арга гэж шүүмжилдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18