​APPLE-ИЙГ ХЯТАДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГТ БУРУУТГАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/10

Хятадад хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "China Labor Watch" ТББ нь "Apple" компани ба түүний үйлдвэрлэлийн түнш "Foxconn Technology Group"-ийг БНХАУ-ын Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж буруутгаж байна. Тодруулбал, Жэнжоу дахь iPhone-ы үйлдвэр дээр хэт олон тооны түр ажилтан хөлсөлсөн. Тус ТББ-аас гаргасан судалгаагаар наймдугаар сард тус үйлдвэр дээрх түр ажилчид, түүний дотор сурагчдын эзлэх хувь нь нийт ажиллагсдын 50 хувиас илүү байсан. Гэтэл хуулийн дагуу түр ажиллагсдын эзлэх хувь 10-аас ихгүй байх ёстой. Өнгөрсөн сарын сүүлээр түр ажилтнуудын тоо 30 хувь хүрч буурсан ч гэлээ хөдөлмөрийн хуулийг зөрчсөн хэвээр байсан аж. Түр ажиллагсад нь үндсэн захиалагч ба үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулдаггүй тул шагнал авдаггүй, элдэв хөнгөлөлт эдэлдэггүй, гомдол гаргах эрхгүй гэх мэтээр их ашигтай байдаг аж. Иймд "China Labor Watch" нь "Хятад ба Америк хоорондын худалдааны дайнаас үүдсэн зардлаа Apple нь ажилтнуудад тохож, тэдний хөдөлмөрийг шулах замаар ашиг олж байна гэж" гэж буруутгасан байна. Тайваны "Foxconn Technology Group" компани нь захиалгаар электрон бараа үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том компани бөгөөд "-"Apple"-ийн нийлүүлэгч. Тус компани нь 1974 онд байгуулагдаж байсан. 2018 онд орлогын хэмжээ нь 5,2 их наяд тайван доллар буюу 166 тэрбум ам.доллар болж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18