​АМЕРИКИЙН ТАГНУУЛЫН АЛБА ТРАМПААС АЙХДАА ХАМГИЙН ЧУХАЛ ТАГНУУЛАА ОРОСООС СЭМ ГАРГАЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/10

Ерөнхийлөгч Трампыг 2017 онд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавров ба Элчин сайд Кисляк нартай уулзсаны дараагаар Америкийг тагнуулын алба нь ОХУ-д төрийн өндөр алба хашдаг байсан супер тагнуулаа илчлэгдэхээс болгоомжлон нууцаар гаргаж авсан тухай "СNN" агентлагийн мэдээ ихээхэн дуулиан тариад байна.

Оросын Засгийн газарт байсан хамгийн чухал мэдээлэгчийг Ерөнхийлөгч Трамп нь санаатай эсвэл санамсаргүйгээр ил болгосноор амь насанд нь аюул учруулж болзошгүй болсон тул ийм шийдвэр гаргасан гэж "СNN" онцолжээ. Трамп хоёр жилийн өмнө Лавровтой уулзахдаа Израйлын тагнуулын албанаас ирүүлсэн Сири дэх алан хядагчдын талаарх маш нууц мэдээллийн ил болгосон гэнэ. Мөн хэдхэн сарын дараа Путинтэй уулзаж хэлэлцээ хийсний дараагаар орчуулагчийнхаа бүртгэлийг хураан авч нууцалсан явдал нь Америкийг тагнуулын албаныханд сэжигтэй санагдсан юм байна.

Үүнээс болоод АНУ нь Оросын Засгийн газар, Ерөнхийлөгчийн албаны дотоод үйл ажиллагааны талаарх маш чухал мэдээллийн эх сурвалжаа алдсан гэдгийг "СNN" агентлагийн эх сурвалж мэдээлсэн байна. Оросууд төрийн өндөр албанд томилогдож байгаа хүмүүсийг маш хатуу чанд шалгадаг тул ахиж ийм түвшний мэдээлэгч олж авах хүртэл асар их цаг зарцуулах болно гэдгийг эх сурвалж онцолжээ.

Энэхүү мэдээллийн дараагаар Америкийн Тагнуулын төв газрын олон нийттэй харилцах албаны захирал Бриттани Брэмелл мэдэгдэл хийхдээ Төрийн тэргүүнийг тагнуулын албатай хамтран ажиллах явцад гадаадад байгаа тагнуулыг зугтаалгасан тухай мэдээлэл ташаа гэсэн байна.

Оросын Гадаад хэргийн яаман дэх эх сурвалж "Коммерсант" сонинд энэхүү дуулианы талаар тайлбар өгөхдөө "дэмийрэл" гэж хэлжээ. Оросын сонины эх сурвалж маш нууц мэдээлэгч байсан эсэх талаар тайлбар өгөхөд хэцүү гээд "Үүнийг ТТГ баталж эсвэл үгүйсгэнэ биз. Харин Лавров Трамп хоёр уулзсан тухайд гэвэл саяхныг хүртэл "СNN" ингэж дэмийрдэггүй л байсан даа" гэжээ.

"СNN" нь өөрийнх нь эсрэг мэдээлэл цацдаг мэдээллийн хэрэгслүүдийг толгойлдог гэсэн утгатай мэдэгдлийг Трамп нэг бус удаа хийсэн байдаг. Өчигдөрхөн тэрээр Твиттертээ "Эдний олон улсын хэлтэс нь дэлхий даяар худал мэдээлэл цацаж байна. Тийм ч болохоор гадаадын удирдагчид надаас "СNN" яагаад АНУ-ыг тэгтэл үзэн яддаг юм бэ?" гэж ямагт асуудаг юм. Энэ бол луйвар, гутамшиг, бүх зүйл дээрээс захиалгатай" гэж жиргэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18