​ПУТИН ШАТДАГ ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАЙРУУЛАХ БОЛОМЖИЙГ СУДЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ

О.Шүрэнцэцэг
2019/09/10

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Газпром"-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авах үеэр Ямал дахь орд газраас шатдаг хий Хятад руу нийлүүлэх хоолойг тавихдаа Монголын нутгаар дайруулах боломжийг судалж үзэх үүрэг өгсөн тухай "ТАСС" мэдээлж байна. Хятад руу тавих шатдаг хийн хоолойг баруун чиглэлээр тавьж эхлэхийн өмнө Эрхүү муж, Красноярын хязгаар, Ямал дахь шатдаг хийн нөөцийг нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг Путин онцолжээ. Ингэхдээ Путин энэ чиглэлийг "Тун амаргүй зам ч гэлээ бодит байх боломжтой" гэж байна.

Харин Миллер нь "Газпром" компанийг энэ оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн "Сибирийн хүч" хий дамжуулах хоолойгоор Оросын хийг Хятад нийлүүлж эхлэхээр болсон тухай илтгэв. Миллер энэ талаар "Дэлхийн шатдаг хийн хамгийн том экспортлогчоос хамгийн том импортлогч руу нийлүүлэлт хийж эхлэх тул түүхэн үйл явдал болно" гэж онцолсон байна. Энэхүү хоолойгоор 30 жилийн дотор Хятадад 1 их наяд шоо метр шатдаг хий нийлүүлэх юм байна. Мөн Хятадын зах зээл дэлхийн хамгийн хурдтай хөгжиж байгаа зах зээл гээд Хятад руу өөр замаар шатдаг хий нийлүүлэх боломжийг судалж байгааг хэлжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18