9/11-ИЙ ХАЛДЛАГАД ӨРТӨГСӨД ХОРТ ХАВДРААР ӨВДӨХ НЬ НЭМЭГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/10

18 жилийн өмнө Нью-Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн эсрэг хийсэн алан хядах дайралтын үеэр гэмтэж бэртсэн 4000 гаруй хүнээс сүүлийн жилүүдэд янз бүрийн хорт хавдар олноор илрэх болсон тухай "Lancet" сэтгүүлд гарсан Америкийн эрдэмтдийн судалгаанд өгүүлсэн байна. Судлаачид халдлагын үеэр шархадсан 6000, амьд үлдсэн хүмүүсийн аврах ажиллагаанд оролцсон 10 мянган хүний эрүүл мэндийн байдлыг 15 жилийн турш судлаад ийм дүгнэлт хийжээ.

Алан хядах дайралтад өртсөн хүмүүст туслах хөтөлбөрийг Америкт 2004 онд эхлүүлэхэд 10 мянга гаруй хүн хамрагдаж байсан. Тэдэнд эмнэлгийн, сэтгэл зүйн болон нийгмийн туслалцааг сүүлийн жилүүдэд үзүүлсээр ирсэн. Өнгөрсөн зунаас энэхүү хөтөлбөрт нэмэлт болгож сэтгэл зүйн хувьд гэмтсэн хүмүүсийг багтааснаар хамрах хүний тоо 21 мянга хүрсэн. Тэднээс 4000 хүнд нь янз бүрийн шатанд яваа олон төрлийн хорт хавдар илэрсэн байна. Энд эрэгтэйчүүдэд нь гол төлөв түрүү булчирхайнх, эмэгтэйчүүдэд нь арьсны өмөн илэрч.

Нью-Йорк хотын гал түймэртэй тэмцэх албаны эрүүл мэндийн хэсгийн удирдагч Давид Презант энэ талаар "Тухайн нэг хавдрын өвчлөл нь ихэр байшингийн дэлбэрэлттэй шууд холбоотой эсэхийг тодорхой хэлэх боломжгүй байна. Гэхдээ л сүүлийн үед дайралтад өртсөн хүмүүсийн дундах хорт хавдрын өвчлөл 10 хувь байснаа 30 болж нэмэгдсэн гэдгийг судалгаа харуулсан" гэжээ.

Харин Нью-Йоркийн өмгөөлөгч Мэттью Байон энэ талаар хэлэхдээ "Дэлхийд дээр үйлдэгдэж байсан алан хядах ажиллагааны дотроос үүнтэй адил олон тооны хүн, байшин барилга гэмтээсэн нь нэг ч үгүй. Хоёр аварга том байшин нэгэн зэрэг унахтай зүйрлэх зүйл гэж байхгүй. Хүмүүс эрүүл мэндэд хортой диоксин, асбест болон хорт хавдар үүсгэх аюултай бусад бодис бүхий сая сая тонн нурангийг гараараа янзалж зөөхдөө уушги, гэдэс, дотор эрхтний хорт хавдраар өвдөх бодит аюулт өртөж байсан" гэж тайлбарласан байна.

Америкийн эрх баригчид алан хядах дайралтын дараа амьд үлдсэн хүүхдүүд, дэлбэрэлтийн төвийг тойрсон дүүргүүдийн оршин суугчдад бүх насаар нь тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа аж.

2001 оны есдүгээр сарын 11-нд "Аль Кайда" бүлэглэлийн 19 алан хядагч АНУ-д зорчигч тээврийн дөрвөн онгоц булаан эзлээд дайралт хийсэн. Хоёр онгоцыг тухайн үеийн Нью-Йоркийн хамгийн өндөр барилга Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг руу чиглүүлсэн. Нэг онгоцыг Вашингтоны ойролцоох Пентагон барилга руу, дөрөв дэхийг цөмийн цахилгаан станц руу чиглүүлсэн ч зорчигчид нь алан хядагчдад замд нь эсэргүүцэл үзүүлэн хээр унагаж олон хүний амийг өөрсдийн амиар сольсон байдаг. Энэхүү алан хядах ажиллагааны улмаас 2977 хүн амиа алдсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18