ХАМБА ЛАМ Д.НАЦАГДОРЖИЙН ТУХАЙ БАРИМТАТ КИНО ДЭЛХИЙН ҮЗЭГЧДЭД ХҮРНЭ


Манба Дацан МУЭСТ-ийн Ерөнхийлөгч, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн амьдрал, ажил үйлсийг харуулсан "The Medicine Buddha баримтат кино цахим худалдааны томоохон компани "Амазон"-аар дамжин дэлхийн үзэгчдэд хүрэх боломжтой боллоо.

Английн кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан "Дэлхийн Соён гэгээрүүлэгчид" цуврал баримтат киноны хүрээнд тус киног бүтээсэн бөгөөд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсаны үндсэн дээр Хамба лам Д.Нацагдоржийг сонгожээ.

Тус кино нь Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн "Академи авардс-2018″ наадмын "Шилдэг баримтат кино"-гоор шалгарсан бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Лондонд албан ёсны нээлтээ хийсэн юм. Харин Монгол дахь нээлтийг ирэх аравдугаар сар гэж төлөвлөөд байгаа аж.

Дашрамд дурьдахад, кино найруулагч, продюсер Benjamin Johns 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн "Шилдэг богино хэмжээний кино" шагналыг "Candy Bar Kid" киногоороо, 2008 онд "HD FEST" наадмын "Шилдэг инээдмийн богино хэмжээний кино" шагналыг "Traffic Warden" киногоороо тус тус хүртсэн байна. Харин зураглаач Gerry Vasbenter "Бөгжний эзэн", "Оддын дайн", "Gravity" зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай. Мөн “The Medicine Buddha” баримтат киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кинглэй уншсан юм.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кинонд Монголын залуу уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой. Тухайлбал, киноны дууны инженерээр О.Пүрэв, туслах зураглаачаар н.Чадраабал нар ажилласан.

Хамба лам Д.Нацагдоржийн тухай энэхүү баримтат кино нь зөвхөн Хамба лам Д.Нацагдоржийн ажил, үйлс бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалын талаар дэлхийн үзэгчдэд хүргэж, Монголыг сурталчлан таниулж байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр