GOOGLE, FACEBOOK-ИЙГ ОРОСЫН СОНГУУЛЬД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХИЙГ ЗАВДСАН ГЭЖ БУРУУТГАВ


Өнгөрсөн ням гарагт ОХУ-д бүх шатны нэгдсэн сонгууль болж өнгөрлөө. Энэ өдөр Төрийн Думын нэмэлт сонгууль, холбооны 19 субъектийн тэргүүнүүд, 13 субъектийн хууль тогтоох байгууллагуудын гишүүдийгсонгосон.

Сонгуулийн өдөр Оросын сонгуулийн хорооноос "Google", "YouTube", "Facebook", "Instagram" компаниудад хандан сонгуулийн өмнөх болон сонгууль болох өдрүүдэд улс төрийн агуулгатай сурталчилгаа байршуулахгүй байх шаардлага хүргүүлээд байсан. Гэвч сонгууль болох өдөр "Google", "Facebook" сүлжээнд ОХУ-ын сонгуультай холбоотой улс төрийн сурталчилгаа явуулж байсныг мониторингийн явцад тогтоосон байна. Үүнийг Оросын сонгуулийн хорооноос гадаадын компаниуд ОХУ-д чөлөөт, ардчилсан сонгуульд явуулахад санаатай саад хийсэн, ОХУ-ын хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзээд Төрийн Дума дахь тусгай комисст шилжүүлэн өгөхөөр болсноо мэдэгджээ. Оросын Сонгуулийн төв хорооны орлогч дарга Булаев энэ талаар "Манай хэрэгт хөндлөнгөөс оролцох гээд 2021 он, бүр магадгүй 2024 онд хэрэглэх зарим хэрэгсэл, арга мэхээ туршиж үзэж байгаад эргэлзэх зүйл алга" гэжээ.

"Facebook", "Google", "Twitter" компаниуд нь ОХУ-ыг 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцон улс төрийн сурталчилгаа явуулсан гэж буруутгасан. Түүнээс хойш Оростой холбоотой, Америкийн сонгуульд нөлөөлөх гэж оролдсон байж магадгүй гэх бүртгэлүүдийг хаах арга хэмжээг идэвхтэй явуулах болсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18