ТУРК, АНУ ХОЁР СИРИЙН НУТАГТ ХАМТАРСАН ЭРГҮҮЛ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ


Ням гарагт Турк, АНУ-ын хоёр Сирийн зүүн хойд нутагт байгуулсан аюулгүй бүс гэгчийг орчим хамтарсан эргүүл хийсэн байна. Эргүүлд хуягт техник, дрон ашиглажээ. Энэхүү хамтарсан эргүүлийг Турк улсын эргэлзээ, болгоомжлолыг арилгах үүднээс хийсэн тухай Америк тэргүүтэй улсуудын эвслийн явуулж байгаа "Inherent Resolve" ажиллагааны штабаас гаргасан мэдэлд дурдсан байна.

Турк, АНУ хоёр нь Сирийн энэ хэсэгт хилийн чанад руу гарсан дүрвэгсдийг буцах, Туркийн газар нутгийг салан тусгаарлагч курд үндэстний бүлэглэлүүдийн дайралтаас хамгаалах аюулгүйн хамгаалалтын бүс байгуулах талаар наймдугаар сарын 7-нд тохиролцоод байгаа юм. Гэвч Туркийн удирдлага АНУ-д итгэхгүй хэвээр байна. Хамтарсан эргүүл хийсэн тухай мэдээлэл гараад удаагүй байхад Туркийн Ерөнхийлөгч Эрдоган мэдэгдэл хийж Америкийг өөрийн удирдан чиглүүлдэг Сирийн Ардчилсан хүч гэгч эвслийн цэргийн орогнуулах аюулгүй бүс байгуулах гэж байна хэмээн буруутгасан. Туркийн эрх баригчид алан хядах бүлэглэл гэж үздэг курдын "Өөрийгөө хамгаалах ардын хүч" нэртэй бүлэглэл нь энэхүү Сирийн ардчилсан хүч эвсэлд багтаж байгаад хэргийн гол нь байгаа юм. Энэ бүлэглэлийнх Америкийн цэргийн эвслийн ивээл доор Туркийн хилийн ойролцоо байрлах нь Туркийн эсрэг хийгддэг алан хядах дайралт цаашид ч үргэлжилнэ гэсэн үг болно. Иймд Эрдоган нь энэхүү бүсийг Туркийн арми дангаар хянах ёстой гэж шаардаж байгаа юм. Тэрээр "Хэрэв Сирид есдүгээр сарын сүүл гэхэд аюулгүй бүс байгуулж амжихгүй бол Туркт үүнийг бие даан хийхээс өөр арга үлдэхгүй. Турк нь Сири дэх аюулгүй бүсийн талаар АНУ-тай харилцан ярилцаж байгаа ч хэлэлцээний үе шат бүр дээр тухайн асуудлын талаарх Туркийн ба Америкийн байр суурь ялгаатай байгааг бид ойлгож байна" гэжээ.

Сирийн удирдлага нь тусгаар улсын нутаг дэвсгэр дээр Засгийн газар, ард түмнээс асуулгүйгээр аюулгүйн бүс гэгчийн байгуулах нь түрэмгийллийн хэлбэр гэж тууштай эсэргүүцсээр байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18