FACEBOOK, GOOGLE ЗЭРЭГ ҮНДЭСТЭН ДАМНАСАН ТОМ КОМПАНИУДААС ТАТВАР АВАХ НЭГДСЭН ЖУРАМ БАРИМТЛАХЫГ УРИАЛАВ


Копенгагены их сургууль, Калифорнийн Бэркли их сургуулийн хамтарсан судалгаагаар "Nike", "Facebook","Google" зэрэг үндэстэн дамнасан том корпорацууд Дани улсын нутаг дээр олсон орлогоо өөр улс дахь данс руугаа шилжүүлэх үед Дани нь эдгээр компаниудаас татвар болгож авах ёстой байсан 15 доллар тутмынхаа 12-ыг нь алдаж байгааг тогтоожээ.

Үүний улмаас зөвхөн 2016 онд гэхэд л Дани улс нь 1 тэрбум доллар авч чадалгүй алджээ. Европын бусад улсууд ч үүнтэй адил асуудалтай тулгараад байгаа тухай Данийн сонин хэвлэлүүд мэдээлж байна. Тус судалгааг явуулсан эрдэмтдийн нэг ЛюдвигВиер нь "Европын холбооны гишүүн Ирланд, Нидерланд, Люксембург зэрэг улсуудад Европын холбооноос татвар төлөлгүйгээр орлогоо гаргах боломж болгосон олон цоорхой бий тул Европын орнууд маш ихийг алдаж байгаа" гэж хэлснийг Данийн "Jyllands-Posten" сонин иш татсан байна.

Дани улсын Татвар, хураамжийн сайд МортенБёдскоу нь алдаж байгаа мөнгөний тоог сонсохоор уур нь хүрдэг гээд "Энд энгийн шийдэл гэж байхгүй. Европын холбооны бүх улс нэгдмэл шийдэлд хүрэх гарцаагүй шаардлагатай. Зөвхөн ингэж байж л бид Европын баялгийн санхүүжилтийг мэхлэлтээс хамгаалж чадна" гэж мэдэгджээ.

Сүүлийн үед Европын холбооны гишүүн орнууд "Facebook", "Google" гэх мэт Америкийн том компаниудыг татвараас зайлсхийсэн хэрэг буруутган, торгох, нэмэлт татвар ногдуулах нь нэмэгдсэн. Үүнд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп ихэд дургүйцэн хариу болгож Европын бараа, бүтээгдэхүүнд бүр өндөр татвар ногдуулж магадгүй талаар мэдэгдээд байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18