ЖОШУА ВОНГИЙГ АХИН БАРИВЧИЛЖЭЭ


Хонконгийн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг "Demosisto" намын үүсгэн байгуулагч, Ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг Хонконгийн нисэх буудалд ахин баривчлагдсан тухайгаа туслахаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн тухай "RTHK" мэдээлж байна.

Үүнээс өмнө буюу наймдугаар сарын 30-нд Хонконгийн цагдаа Жошуа Вонг болон өөр хоёр идэвхтнийг зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулж, оролцсон, бусдыг өдөөн хатгасан хэргээр баривчилсан ч шүүхээс тэр өдөртөө бүгдийг сулласан. Гэтэл өнгөрөгч ням гарагт Вонгийг Герман явахаар нисэх буудалд ирэх үед барьцаагаар суллагдах нөхцөл зөрчсөн гэж саатуулсан байна. Жошуа Вонг Твиттер дээрээ "Өнөө өглөө цагдаа нар нисэх буудлын гааль дээр намайг барьцаалан суллагдах нөхцөл зөрчсөн хэргээр баривчиллаа. Одоо би хоригдож байна" гэж бичжээ.

Гэтэл барьцаагаар суллагдахдаа тэрээр Герман, АНУ-руу аялах тухайгаа урьдчилан мэдэгдээд байсан тул баривчилгааг өөрийнх эсрэг чиглэсэн үйлдэл гэж бодож байгаа бололтой.

Энэ зуур хэдэн мянган жагсагчид Хонконгийн гудамжинд гарч жагссан бөгөөд зарим нь АНУ-ын Ерөнхий консулын газрын гадаа ирж Америкийн Засгийн газраас тусламж гуйсан тухай "South China Morning Post" сонин мэдээлж байна. Жагсагчдын нэг нь цугласны олны өмнөөс үг хэлэхдээ АНУ-ыг Хонконг дахь ардчилал ба хүний эрхийг дэмжсэн хууль батлахыг хүссэн аж. Зарим нь "Ерөнхийлөгч Трамп, Хонконгийн чөлөөлөөч" гэсэн бичигтэй зурагт хуудас өргөж байсан бол зарим нь АНУ-ын төрийн дуулал дуулж "Бээжинг эсэргүүцье" гэсэн уриаг хашхирч байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18