ОРОС УКРАЙН ХОЁР ОЛЗЛОГДОГСОД БА ХЭРЭГТНҮҮДЭЭ ХАРИЛЦАН СОЛИЛЦСОНЫГ ДЭЛХИЙ ДАЯАР ДЭМЖИЖ БАЙНА


ОХУ ба Украйн нь "35 : 35" гэсэн томьёогоор тус тусын шоронд хоригдож байсан олзны хүмүүсээ солилцсоныг дэлхий даяар тун нааштай хүлээн авлаа. Бямба гарагт чөлөөлөгдсөн орос, украйнчуудын суулгасан онгоц Внуково, Борисполь дахь нисэх буудлуудад тус тус газардсан.

Үүний дараагаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Твиттер дээрээ "Маш сайн мэдээ, магадгүй энх тайванд хүрэх анхны аварга том алхам. Хоёр улсад баяр хүргэе" гэж жиргэжээ.

Германы Канцлер Ангела Меркель "Энэ бол итгэл найдвараар дүүрэн дохио байлаа" гэж онцлоод талууд Минскийн тохиролцоог биелүүлэх тал дээр эрчимтэй ажиллах хэрэгтэй гэсэн байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд энэ үйл явдлыг "Энэ бол ойрын өдрүүдэд үргэлжлэх ёстой бодит үр бүтээл бүхий харилцан яриаг сэргээх чиглэлд хийсэн шийдвэрлэх алхам" гэж үнэлжээ.

Харин НАТО нь Оросын хилийг зөрчсөн хэргээр баривчлагдаад байсан Украйны цэргийнхэн ба тагнуулын хэргээр ял эдэлж байсан Сенцовыг ОХУ сулласныг сайшаасан ч Киевийн нь Оросын иргэдийг адил сулласан гэдгийг яагаад ч юм дурдаагүй байна. НАТО-ийн төлөөлөгч Оан Лунгеску "Энэ бол зөв чигт хийсэн алхам" гээд одоо Малайзын "Боинг"-ийн сүйрлийн хэргийг хариуцагчийн тодорхойлох шаардлагатайг онцолсон байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Фархан Хак "Бид энэ асуудлын хоёр талд харилцан адил шийдэх ёстой гэж нэлээд хугацаанд гуйж байсан. Тиймээс ийм явдал болсон нь нааштай зүйл" гэжээ.

Туркийн гадаад хэргийн яам "Бид энэ мэдээнд сэтгэл хангалуун байна. Энэхүү нааштай үйл явдалд оролцсон бүх талууд, түүний дотор бодит үр бүтээлтэй хандлага гаргасан Орос ба Украйны удирдагч нарт баяр хүргэе" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18