​ДОРИАН ХАР САЛХИ ЭРЧЭЭ АВЧ ХАМГИЙН АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/08

Атлантын далайд дэгдээд байгаа "Дорион" хар салхи эрчээ авч салхиных хурд 257 км/ц хүрч, хамгийн аюултай тавдугаар түвшнийх болсон тухай АНУ-ын хар салхи хянах үндэсний төвөөс мэдээлжээ. Цаг агаар судлаачид "Даваа гарагт Абака арал болон Багамын арлуудад үер буулгаж болзошгүй их хэмжээний аадар бороо, хүчтэй шуурга, далайн давлагааны удаан үргэлжлэх үе эхэлж байна" гэжээ. "Дорион" хар салхи нь чиглэлээ өөрчлөн хойд зүгт эргэж байгаа тул дараагийн долоо хоногоос Жоржи ба Өмнөд Каролина мужуудын далайн эрэг орчмын бүс нутгийн дайрч магадгүй болжэ. Үүнээс өмнө хар салхины эхний цохилт ирнэ гэж хүлээж байсан Флорид мужид хэдийн онц байдал зарлаад байна. Хар салхи чиглэлээ өөрчилсөн тухай мэдээний дараагаар Өмнөд Каролинад мөн л онц байдал зарласан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нь шуурганы талаар Twitter хуудсандаа "Манай агуу Өмнөд Каролианд бидний бодож байснаас хавьгүй хүчтэй цохилт ирж магадгүй боллоо. Жоржи болон Умард Каролина ч мөн адил" гэж жиргэсэн байна. Мөн "Дориан" нь сүүлийн арваад жилийн хугацаанд үссэнээс хамгийн хүчтэй хар салхи болж ч магадгүй байна. Трамп нь байгалийн энэ гамшигт үзэгдэл дайрах үеэр эх орондоо байхын тулд Польшд болсон Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнтэй холбоотой хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос больж, дэд Ерөнхийлөгч Пенсийг явуулсан. Энэ улиралд үүсээд байгаа дөрөв дэх хар салхи юм. Өмнөх гурван хар салхинаас зөвхөн "Барри" л хүний аминд хүрсэн. Харин өнгөрсөн улиралд Флорид мужийг "Гордон", "Майкл" гэсэн хоёр хар салхи дайрахад олон арван хүн хохирч байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18