ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ДҮРТЭЙ АДИЛ БОЛОХ ГЭЖ 53 МЯНГАН ФУНТ ЗАРЦУУЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/06

Америкийн Флорид мужид амьдардаг Instagram-модель нь дуртай хүүхэлдэйн киноныхоо дүртэй адил болох гэж гоо сайхны хагалгаанд 53 мянган фунт зарцуулаад байгаа тухай "The Sun" мэдээлж байна. Линди Ли Нунциато гэгч 31 настай бүсгүй нь гоо сайхны хагалгаа хийлгэн ер бусын бие галбиртай болсноо олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар сая гаруй дагагч, дэмжигчтэй болсон байна. Тэрээр "Рожер туулайг хэн мэхлэв?" хүүхэлдэйн кинонд гардаг Жессика Рэббиттэй адилхан болохыг багаасаа хүсдэг байж. Иймд гоо сайхны янз бүрийн хагалгаа, түүний дотор хөх томруулан гурван удаагийн хагалгаа хийлгэхэд нийт 53 мянган фунт зарцуулаад байгаа аж.

Тэрээр анхны хагалгаагаа 19 насандаа хийлгэсэн бөгөөд энэ талаар "Би бүр багаасаа л том хөхтэй болохыг мөрөөддөг байсан. Жессика Рэббитээс болоод тэр шүү дээ. Би "Instagram"-аар дамжуулан дэлхий даяар өөрийгөө гайхуулах надад таалагддаг. Залуучууд өдөр болгон л сууя гэдэг юм" гэжээ. Гоо сайхны мэс засалд их мөнгө зарцуулсан хэдий ч шүтэн бишрэгчдийнх нь бэлэг сэлт, анхаарал тэр мөнгийг нь хэдийн нөхсөн тухай ч ярьсан байна.

Ли Нунциато нь биеийнхээ галбирт онцгой анхаарал тавьдаг бөгөөд өглөө болгон гүйдэг, оройт зааланд бэлтгэл хийдэг. Гэхдээ тэрээр нүүрэндээ хэзээ ч гоо сайхны хагалгаа хийж байгаагүй гэдгээ онцолжээ. Харин өөрийг нь дэмждэг охид, бүсгүйчүүдэд хандан түүнийг шууд дуурайх хэрэггүй, гоо сайхны хагалгаа хийсний дараа ямар үр дагавар үүсэх талаар сайтар эргүүлэн бодохыг зөвлөөд "Олон нийтийн сүлжээнд анхаарал татаж, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ийм зүйл хийх хэрэггүй шүү" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18