ОХУ 2040 НЬ ХҮРТЭЛ ЭНЭТХЭГТ 20 ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ БЛОК БАРЬЖ ӨГНӨ

Н.Мижидмаа
2019/09/06

Оросын Владивосток хотноо болж байгаа "Дорнын эдийн засгийн форум"-ын үеэр Энэтхэг улс Оростой олон чухал гэрээ байгуулсан тухай Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, 2040 он хүртэл ОХУ нь Энэтхэгт 20 ширхэг цөмийн эрчим хүчний блок барьж өгөхөөр болсон. Одоогоор Энэтхэгийн Куданкулум цөмийн цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр эрчим хүчний блокийг барих ажлыг Оросын "Атомтстройэкспорт" компани гүйцэтгэж байгаа юм. Шинэ тохиролцооны дагуу тус станцын бусад блокуудыг ч оросууд барьж өгөхөөр боллоо.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Владивосток хотод үг хэлэхдээ цөмийн цахилгаан станцын шинэ блокууд нь улс орныг цахилгаанжуулах, иргэдэд цахилгаан эрчим хүчийг илүү хүртээмжтэй болгох, хурдацтай хөгжиж байгаа аж үйлдвэрлэлийн салбарт нэн хэрэгтэй гэдгийг онцолжээ.

Үүнээс гадна Энэтхэг нь ОХУ-аас нийт 14,5 тэрбум долларын зэвсэглэл, байлдааны техник худалдан авахаар гэрээ байгуулжээ. Энд гэрээний дүнг америк доллароор зааж байгаад ч хоёр улс нь хоорондын арилжааг Америкийн оролцоо, дарамтаас хамгаалахын тулд үндэсний валютаар гүйцэтгэх болсон ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18