​ПАКИСТАНЫ ЗАСГИЙН ГАЗАР: КАШМИРИЙН АСУУДАЛ БОЛ БҮХ ҮНДЭСТИЙ ХЭРЭГ

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Пакистаны Ерөнхий сайдын мэдээлэл, зурагт радио хариуцсан тусгай туслах, Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Фирдоус Ашик Аван нь Кашмирын асуудалд сөрөг хүчний хандаж байгаа байр суурийг хатуу шүүмжилсэн байна.

Пакистаны "Dunya News" ТВ сувгийн мэдээлж байгаагаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч нь Кашмирын асуудлыг "Бүх үндэстний хэрэг" гэж нэрлэжээ. Фирдоус Ашик Аван нь сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг Кашмирын ард түмний хамгаалах чадваргүй гэж мэдэгдэж байгаа нь ямар ч үндэслэлгүй болохыг онцолж. Мөн Кашмирын асуудлын энэ мэтээр улс төрийн зорилгоор ашиглах нь Пакистаны үндэсний эв нэгдлийг үгүй хийх аюултай гэж анхааруулжээ.

Үүний өмнөхөн Пакистан дахь шашны хэт явцуу үзэлтнүүд Засгаа газраа Кашмирын асуудлыг шийдэх чадваргүй гээд Исламабад руу аян хийж түлхэн унагахыг уриалсан юм.

Энэ бүхэн Энэтхэгийн парламентынх доод танхимааас өнгөрсөн сард гаргасан шийдвэртэй холбоотой юм. Олон улсын хэмжээнд ээдрээ үүсгэсэн тус шийдвэрийн дагуу Жамму ба Кашмир мужийг тусдаа үндсэн хуультай байх зэрэг давуу эрх олгож байсан онцгой статусыг халсан. Мөн мужийн газар нутгийг Энэтхэгийн Засгийн газрын шууд удирдлага дор байдаг Жамму ба Кашмир гэсэн нэг хэсэг, Ладакх гэсэн өөр нэг хэсэг болгон хуваасан. Шинээр бий болгосон Ладакх холбооны газар нутагт бие даасан хууль тогтоох байгууллага гэж үүсгэхгүй. Энэхүү шийдвэрийг Пакистан нь Кашмир муж дахь лалын шашинтнуудын эрх ба олон улсын эрх зүйг ноцтой зөрчсөн зүйл гээд эрс эсэргүүцсэн. Энэтхэгийн шийдвэрийг БНХАУ мөн адил шүүмжилсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18