​BREXIT-Д ЗОРИУЛАН НЭМЖ 2 ТЭРБУМ ФУНТ ЗАРЦУУЛНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Их Британийн Сангийн сайд Сажид Жавид нь "Brexit"-тэй холбоотой нэмэлт цогц арга хэмжээ авахад зориулж ахин 2 тэрбум фунт гаргахаар болсноо мэдэгджээ. Тэрээр Британийн парламентын доод танхимд үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна. Тэрээр "Сангийн сайдын албанд томилогдсон эхний өдрүүдэд "Brexit" болон тохиролцоо хийлгүйгээр гарахад бэлдэхэд нэмэлт 2,1 тэрбум фунт гаргасан. Харин өнөөдөр "Brexit"-ийг дараа жил хэрэгжүүлэхэд зориулан нэмэлт 2 тэрбум фунт гаргах тухайгаа мэдэгдэж байна. Энэ бол хилийн албанд нэмэлт албан хаагч авна, боомтуудын дэд бүтцийг сайжруулна гэсэн үг" гэжээ.

Их Британи нь Европын холбооноос гарах тухайгаа бичгээр мэдэгдсэнээс хойш 2 жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 29-нд тус холбоог орхин гарах ёстой байсан. Гэвч Британийн парламентын доод танхимын гишүүд нь Ерөнхий сайд Тереза Мэй ба Европын холбооны удирдлагын хооронд байгуулсан "Brexit"-ийн талаарх тохиролцооны нөхцөлүүдийг батлахаас татгалзсан юм. Иймд Европын холбоо нь буулт хийж "Brexit"-ийг эхлээд дөрөв эсвэл тавдугаар сар хүртэл хойшлуулна гэж байснаа аравдугаар сарын 31-н хүртэл хойшлуулж, харин Тереза Мэй нь мухардлаас гарах арга зам олоогүй тул албан тушаалаасаа огцорсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18