​КАЗАХСТАНД ХЯТАДЫН ҮЙЛДВЭР БАРИХЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС ЖАГСААЛ ХИЙЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Казахстанд Хятадын үйлдвэрүүд барихыг эсэргүүцсэн хүмүүс лхагва гарагийн орой гурван хотод жагсаал хийсэн тухай "Reuters" агентлаг мэдээлж байна. Бүр тодруулбал тэд Казахстаны Засгийн газраас санаачилсан хөрөнгө оруулагчдыг татах, шинэ ажлын байр бий болгох санаачлаг гэгчийг эсэргүүцэж байгаа юм. Хил залгаа Хятад нь Казахстан улсын хамгийн том хөрөнгө оруулагч, худалдааны түнш болж хувираад байгаа ч Бээжингээс явуулж байгаа Шинжаан -Уйгарын уугуул үндэстнүүдийг "илбэн тохинуулах" бодлого, Казахстанд улам бүр түрэн орж ирж байгааг дагаад эсэргүүцэгчдийн тоо ч нэмэгдэж байгаа аж. Хятадыг эсэргүүцсэн эхний жагсаал ням гарагийн орой, Казахстаны баруун нутаг дахь Жанаозен хотоос болсон байна. Энэ хотод гудамжинд гарч жагссан хүмүүс Засгийн газрынхаа төлөвлөгөөг Хятадын хуучирсан, байгаль орчныг бохирдуулдаг үйлдвэрүүдийг Казахстан руу нүүлгэх төлөвлөгөө гэж нэрлээд эсэргүүцсэн. Орон нутгийн "Лада" сонины мэдээлснээр жагсагчдын тоо даваа гараг гэхэд 300 хүн болж өссөн. Улмаар Казахстаны нийслэл Нур –Султан, тус улсын хамгийн том хот Алма-Атад адил утгатай шаардлага тавьсан жагсаал гарсан. Алма-Ата хотын захиргааны өмнө болсон эсэргүүцлийн арга хэмжээнд ойролцоогоор 30 хүн оролцсон бол Нур-Султаны талбайн нэгэнд болсон цуглаанд 20 хүн оролцсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18