​КИРГИЗИЙН ЭДИЙН ХИЙГДСЭН ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 393,7 САЯ ДОЛЛАР ХҮРЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/05

2019 оны 1-6 саруудад Киргизийн эдийн засагт хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 393,7 сая доллар хүрсэн нь 2018 оны мөн үеийнхээс 59,4 хувиар өндөр байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Киргизийн эдийн засгаас буцаан татагдсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 15,5 хувиар өсөж 273 сая долларт хүрсэн байна. Хийгдсэн шууд хөрөнгө оруулалтын дотор геологийн хайгуулд хийсэн хөрөнгө оруулалт 3,6 дахин, боловсруулах үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт 2,7 хувь, мэдээлэл ба харилцааны холбооны салбарынх 0,5 хувиар өссөн. Гэхдээ ашигт малтмал олборлох үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт 1,8 хувь, санхүүгийн зуучлал ба даатгалын салбарт хийсэн хөрөнгө оруулалт 1,4 хувиар буурчээ. Өрнөдийн орнуудаас ирэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 1,8 дахин өсөж. Үүний дотор Канадаас ирэх нь 8,9 дахин, Их Британиас 4,6 дахин, Хятадаас хийгдсэн шууд хөрөнгө оруулалт 1,9 дахин, Нидерландын 1,4 хувь тус тус өсжээ. Хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс нь БНХАУ байсан бөгөөд гадаадын нийт хөрөнгө оруулалтын 46,2 хувь нь энэ улсынх байна. Дараа нь 16,4 хувьтай Их Британи, 11,2 хувтай, Канад, 8 хувьтай Нидерланд, 4,4 хувьтай Турк улсууд удаах байруудад оржээ. Харин ОХУ-аас хийгдсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1,7 дахин, Казахстаных 1,5 дахин буурчээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18