​ИНДОНЕЗИ ХОГ АЧСАН ЧИНГЭЛГҮҮДИЙГ БУЦААСААР БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/05

Индонези нь зургаан сараас хойш хууль бусаар оруулж ирсэн хог ачсан чингэлгүүдийг олноор нь явуулсан улсууд руу нь буцааж байгаа тухай "Le Figaro" сонин мэдээлжээ. Индонезийн гаалийн албаны төлөөлөгч Дени Суржанторо нь сэтгүүлчдэд "Энэ зун илрүүлэн хураан авсан 250 орчим чингэлгийг илгээгч улсууд руу буцаагаад байна" гэж мэдээлжээ. Хог ачсан чингэлгүүдээ буцаан авсан орнуудын дотор АНУ, Их Британи, Герман, Австрали, Хонконг орж.

БНХАУ нь 2018 онд гадаадаас хуванцар хаягдал импортлон авахаа зогсоох тухай шийдвэр гаргасан нь дэлхийн хог хаягдал дахин боловсруулах зах зээлийг эм замбараагүй байдалд оруулсан байдаг. Улмаар ийм төрлийн хог хаягдлыг хамгийн их хэмжээгээр авдаг байсан улс нь татгалзсаны дараа өндөр хөгжилтэй орнууд нь хог хаягдлыг нь хүлээн авах өөр улсын орны эрэлд гарсан. Түүнээс хойш асар их хэмжээний хаягдлыг Зүүн Өмнөд Ази руу явуулах болсон. Гэвч энэ бүс нутагт хуванцар хаягдлыг дахин боловсруулах хүчин чадал нь хангалтгүй, хязгаарлагдмал тул хогийн цэг дээр их хэмжээгээр хуримтлагдсаар далай тэнгисийг бохирдуулж эсвэл гар аргаар шатаахад агаар мандлыг ихээр хордуулах болсон.

Өндөр хөгжилтэй орнуудаас Зүүн Өмнөд Азийг чиглэсэн хог хаягдлын асуудлыг хамгийн анх Филиппиний Ерөнхийлөгч Дутерте энэ оны тавдугаар сард хөндсөн байдаг. Тухайн үед Канадаас 2013-2014 онуудад хуванцар хаягдал нэрээр ахуйн хог хаягдал ачсан 100 гаруй чингэлэг явуулаад буцааж авахаас татгалзаад байсан юм. Иймд Дутерте нь Канадыг хогоо эргүүлж авахгүй бол "Дайн зарлана. Өөрөө биеэр хүргэж өгнө" гэж мэдэгдсэний дараа л чингэлгүүдийг буцаан татаж эхэлсэн. Үүний дараа Зүүн Өмнөд Азийн бусад орнууд ч өндөр хөгжилтэй улсуудаас явуулсан хог хаягдал чихсэн чингэлгүүдийг буцааж эхэлсэн. Дутерте "Филиппин бол тусгаар тогтносон үндэстэн тул бусад улс орнууд хогийн цэг гэж хандах хэрэггүй юм. Энэ мэдэгдэл бусад орнуудын чихэнд хүрнэ гэдэгт найдаж байна" гэж хэлсэн байдаг. WWF байгууллагаас гаргасан мэдээгээр дэлхийд жил болгон 330 сая тонн хуванцар үйлдвэрлэгдэн гарч байдгаас дийлэнх нь хогийн цэг дээр хаягдаж, тэндээсээ далай тэнгисийг бохирдуулдаг.

https://twitter.com/azarijahromi/status/1169081655023345664


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18