ДАН ЧИПС, ШАРСАН ТӨМС,ШАРСАН ЗАЙДАС ИДСЭЭР ХАРААГҮЙ БОЛЖЭЭ


Их Британийн Бристоль хотод амьдардаг өсвөр насны хүүхэд хүнсэндээ зөвхөн чипс, шарсан төмс, утсан мах, шарсан зайдас гэсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэдэг байсны улмаас хараагүй болж, хэсэгчлэн дүлийн болсон талаар "Sky News" ТВ суваг мэдээлж байна.

Тус сувгийн мэдээлснээр энэ хүүхэд хүнсний ногоо, жимсний амт таалагддаггүй гэсэн шалтгаанаар иддэггүй байгаад. Анх 14 настайдаа бие нь муудан эмнэлэгт хандаж. Тухайн үед эмч нар шинжилгээ хийгээд В12 амин дэмийн дутагдал үүссэн, цусан дахь цагаан эсийн хэмжээ хэт өндөр байгаагаас цус нь хүчилтөрөгчөөр хангалттай баяжиж чаддаггүй гэсэн онош тавьсан. Мөн хүүг В12 амин дэм ууж, хүнсэнд хэрэглэдэг зүйлсээ илүү баялаг болгох, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөсөн байжээ.

Гэтэл хүү эмчийн зөвлөгөөг дагалгүй явсаар жилийн дараа ахиж үзүүлэхэд хараа, сонсгол нь бүр муудсан байж. Гурав дахь удаагаа буюу 17 настайдаа эмнэлэгт үзүүлэх үед хараагүй болсон, сонсгол нь бараг бүрэн алдагдсан байжээ. Эмч нар үүний шалтгааныг тодруулах гээд чадахгүй байсанд тэрээр "Бүр багаасаа зөвхөн чипс, түргэн хоолны газрынчипс, шарсан зайдас,гахайн давсалсан мах, цагаан талх иддэг байсан" гэж үнэнээ хэлжээ. Энэ удаад шинжилгээ хийхэд В12 амин дэмийн дутагдлаас гадна D амин дэм, селен, зэсийн дутагдалд орсон байгааг тогтоосон байна.

Улмаар эмч нар энэ талаар "Өндөр хөгжилтэй орнуудад ийм зүйл ховор тохиолддог бөгөөд эрт оношилсон тохиолдолд таагүй үр дагавраас зайлсхийх боломжтой байсан. Хортой хүнс хэрэглэх нь зүрх судасны өвчин, хорт хавдар үүсэх, жин нэмэх зэрэг нөлөөтэйг бүгд мэддэг ч хүнсэнд зарим төрлийн бодис дутагдах нь мэдрэл, хараатай холбоотой холбоотой асуудал үүсгэж болдог" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 38 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18