”ДОРИАН” ХАР САЛХИНЫ УЛМААС АМЕРИКИЙН ХОЁР МУЖИД АВРАХ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/03

Америкийн түүхэнд гарч байсан хамгийн хамгийн хүчтэйн нэг гэгдээд байгаа "Дориан" хар салхи ойртож байгаатай холбоотойгоор Өмнөд Каролина мужид онц байдал зарлахыг Ерөнхийлөгч Трамп дэмжсэн байна. Онц байдлын хэрэгжүүлж, хар салхинаас хамгаалахад шаардлагатай бүх тусламжийг холбооны Засгийн газраас мужид давхар үзүүлэх үүрэг өгөөд байгаа аж. Мөн адил арга хэмжээг Жоржи мужид авч эхлээд байна.

АНУ-ын хар салхины ажиглалтын үндэсний төвөөс гаргасан хамгийн сүүлийн мэдээгээр "Дориан" нь Саффри-Симпсоны шатлалаар хамгийн өндөр тавдугаар зэргийг хүчтэй болсон. Хар салхи Их Багам арлаас зүүн зүгт 65 км ойртоод баруун зүгт секундэд 2,2 метрийн хурдтайгаар явж байгаа аж. Хар салхины хүрээн дотор салхины хурд секундэд 84 метр хүрээд байгаа.

Хар салхинаас учирж болзошгүй хохирлыг 1973 оноос Саффри-Симпсоны шатлалаар хэмждэг. Болзошгүй хохирлыг дараах байдлаар ялгасан. Үүнд:

1.Хамгийн бага. Мод бут гэмтэнэ. Усан зогсоол бага зэргийг гэмтэл авч, зогсоол дээрх зарим жижиг усан онгоцыг зангуунаас нь мултална. Ийм үед салхины хурд секундэд 33-44 метр буюу цагт 150-150 км, салхинд хөөгдсөн давлагааны өндөр 1-2 метр байна.

2.Дунд зэргийн. Мод, бут нэлээд гэмтэнэ. Зарим мод булгарч унаж, ердийн байшингууд нэлээд хүчтэй гэмтэнэ. Усан зогсоол ихээхэн эвдэрч, зогсоол дээрх жижиг завинуудыг зангуунаас нь мултална. Энэ үед салхины хурд секундэд 42-50 метр буюу цагт 150-180 км, салхинд хөөгдсөн давлагааны өндөр 2-2,5 метр байна.

3.Мэдэгдэхүйц. Том модыг булга татна, ердийн байшингуудыг нурна. Зарим том барилгын цонх, хаалга, дээвэр эвдэрнэ. Эргийн шугамын дагуу хүчтэй үер бууна, эрэг орчмын жижиг байшингууд нурна. Энэ үед салхины хурд секундэд 50-58 метр буюу цагт 180-210 км, салхинд хөөгдсөн давлагааны өндөр 2,5-4 метрийн өндөр байна.

4.Их. Мод, бутнууд, сурталчилгааны самбарууд нурна.Ердийн байшин суурь хүртэл нурж, цонх, хаалга, дээвэр ихээхэн эвдэрнэ. Далайн түвшнээс 3 метр хүртэл өндөрт байгаа газар усанд автана. Үер эргийн гүн рүү 10 км газар түрж орно. Давлагаа ба түүнд туугдсан хэлтэрхийнүүд орчин тойрондоо хохирол учруулна. Энэ үед салхины хурд 58-70 метр буюу цагт 210-250 км, салхинд хөөгдсөн давлагааны өндөр 4-5,5 метр байна.

5.Сүйрэл. Бүх мод, бут сурталчилгааны самбарууд нурна. Олон барилга байгууламж ноцтой гэмтэн, зарим барилга бүрэн нурна. Ердийн байшингууд хийснэ. Далайн эргээс газрын гүн рүү 45,7 км-ийн хүртэл газарт далайн түвшнээс 4,6 метрийн өндөрт байрлах байшин, барилгуудад хүчтэй эвдрэл учирна. Эрэг орчмын газар нутгаас хүн амыг олноор нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Энэ үед салхины хурд секундэд 70 метрээс илүү буюу цагт 250 км-ээс дээш. Салхинд туугдсан давлагааны өндөр 5,5 метрээс дээш байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 40 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18