ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД АМЕРИКИЙН ЭСРЭГ ЗАРГА ҮҮСГЭЖЭЭ

Н.Мижидмаа
2019/09/03

БНХАУ нь Америкийн Засгийн газар бүтээгдэхүүнүүдэд нь нэмэлт татвар ногдуулсантай холбогдуулан Дэлхийн худалдааны байгууллагад хандан зарга үүсгэсэн тухай Хятадын Худалдааны яам мэдээлсэн байна.

Энэ бол Хятадаас Дэлхийн худалдааны байгууллагад хандан гаргаж байгаа Америкийн эсрэг гурав дахь удаагийн зараг юм. ДХБ-ын дүрмээр тодорхой нэг орны эсрэг худалдааны хориг тогтоохыг хориглосон гэж Бээжин мэдэгдэж байгаа. Харин америкчууд Хятадыг ДХБ-ын мэдэлд багтдаггүй оюуны өмчийн хулгайн хариуд шийтгэж байгаа гэж мэдэгдэж байгаа юм. Мөн Хятадын эсрэг авч байгаа худалдааны хориг нь олон нийтийн ёс суртахууныг хамгаалахад чиглэсэн тул мөн л ДХБ-ын мэдэлд орохгүй зүйл гэж тайлбарлаж байгаа.

Ямар татвар нь ДХБ-ын мэдлийн хүрээнд багтаад ямар нь багтахгүй талаар шинжээчид янз бүрийн байр суурьтай байгаа ч дийлэнх нь Америктай санал нийлэхгүй байгаа юм. Гэвч эдгээр шинжээчид нь Хятадын зүгээс хариу болгон татвараа нэмж байгааг мөн л ДХБ-ын дүрмийг зөрчсөн хэрэг гэж үзэж байгаа аж.

Үүнээс гадна Хятадын бараан бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлж байгаад Америкт эсэргүүцэл илэрхийлсэн байна. Хятад нь олон улсын худалдааны талбарт эрх ашгаа хамгаалаан нээлттэй бодлого явуулсан хэвээр байна гэдгээ онцолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18