ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН 95,6 ХУВЬ АЖЛЫН ҮЕЭР ГАРАА УГААДАГГҮЙ

Н.Мижидмаа
2019/09/03

Уганда улсын нийслэл Кампалагийн том дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын 96,6 хувь нь ажлын үеэр гараа угаадаггүй тухай "Daily Monitor Uganda" сонин мэдээлжээ.

"WaterAid" байгууллага Кампалагийн эмнэлгийн байгууллагуудын усан хангамж, ариун цэвэр, ажилтнуудын хувийн ариун цэврийн байдлыг тогтоох зорилгоор тус судалгааг явуулсан. Судалгаагаар Кампала хотын 63 эмнэлгээс 46-г нь сонгон шалгахад 44 эмнэлгийн ажилтнууд нь ажлын үеэр гараа угаадаггүй болох нь тогтоогдсон байна.

Гараан угаадаггүй эмнэлгийн ажилтнуудын 65 хувь нь савангүй болохоор угаадаггүй, 41 хувь нь байгууллагад нь ус үгүй тул угаадаггүй болох нь тогтоогдсон. Эмнэлгүүдийн 78 хувь нь ус түгээх сүлжээний усыг, 17 хувь нь борооны усыг, 3 хувь нь цооногийн усаар угаадаг байхад 1 хувь нь нөөцөлсөн ус хэрэглэдэг болохыг харуулсан байна.

"WaterAid" нь НҮБ-аас 1981 онд Олон улсын ундны усны арван жилийг зарлахад байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага. Энэ байгууллага нь усан хангамж, ариун цэврийн асуудлаар судалгаа явуулдаг бөгөөд 2018 оноос дэлхийн 34 оронд үйл ажиллагаа явуулж байгаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18