ИХ БРИТАНИ ПЕРСИЙН БУЛАНД ЦЭРГИЙН ДРОН БАЙРШУУЛНА

Н.Мижидмаа
2019/09/03

Их Британи нь Ирантай харилцаа муудаж байгаа нөхцөлд Персийн булан руу цэргийн дрон илгээх боломжийг судалж байгаа тухай "Sky News" суваг мэдээлж байна.

Бахрейн дахь Британийн Тэнгисийн цэргийн хүчний удирдлагын Дин Бассет нь Персийн буланд байдал түгшүүртэй байгаа тухай мэдэгдэж. Тэрээр "Британийн худалдааны усан онгоцнуудад шууд аюул заналхийлсэн хэвээр. Иран олон улсын хэмжээнд хүлээсэн хариуцлагаа дагаж мөрдөнө гэх өчүүхэн зүйл ч ажиглагдахгүй байна. Вангийн тэнгисийн цэрэг, манай усан цэргүүд, тэнгисийн явган цэргүүд, миний удирдлага дор байгаа усан онгоцнууд байлдааны энэ талбарт Британийн худалдааны усан онгоцнуудыг хамгаалахад дээд зэргээр бэлэн" гэжээ.

Худалдааны усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангахын тулд Сири ба Иракийн нутаг дээгүүр эргүүлийн нислэг хийлгэхээр Кувейтэд байршуулан дронуудыг Бахрейн руу шилжүүлэн байршуулж магадгүй юм байна. Дронууд нь Ормузын хоолойгоор дайран өнгөрч байгаа Британийн тугтай худалдааны онгоцнуудыг хамгаалахад туслах үүрэг гүйцэтгэх аж.

Зургаадугаар сарын 13-нд газрын тос тээвэрлэгч хоёр усан онгоц дайралтад өртсөний дараа Британи нь өөрийн худалдааны болон байлдааны усан онгоцнуудын хамгаалалтыг сайжруулахын тулд Персийн булан руу 100 тэнгисийн явган цэрэг нэмж илгээх шийдвэр гаргаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18