ИОРДАНД “EAGER LION - 2019” ХЭЭРИЙН СУРГУУЛИЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Н.Мижидмаа
2019/09/03

Иорданы вант улсын нутагт болсон "Eager Lion — 2019" хээрийн сургуульд Иорданы зэвсэгт хүчнээс гадна Саудын Аравийн зэвсэгт хүчин оролцсон байна. Хээрийн сургуулилтад Саудын Аравийн Тэнгисийн цэрэг, Цэргийн нисэх хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах хүчний ангиуд оролцжээ. Түүнчлэн энэ хээрийн сургуулилтад АНУ, Их Британи, Франц, Япон, Германы цэргийн албан хаагчид оролцжээ. Тус ажиллагаанд нийт найман мянган цэргийн албан хаагч оролцсон тухай Asharq Al-Awsat агентлаг мэдээлж байна.

Саудын төлөөлөгчдийг тэргүүлсэн бригадын генерал ЖафарбенХади Аль-Кахтани нь хээрийн сургуулилтыг алан хядлагатай явуулж байгаа олон улсын тэмцлийн хүрээнд албан хаагчдын чадварыг дээшлүүлэх зорилготой байсан гэж мэдэгджээ. Хамтарсан бэлтгэлт сургуулилтад хотын нөхцөлд байлдааны ажиллагаа явуулах, барьцааны хүмүүсийг суллах, стратегийн чанартай тусгай ажиллагаа явуулах дадлыг боловсронгуй болгосон аж. Түүнчлэн сургуулилт нь бодит байдалд дээд зэргээр ойртуулсан нөхцөлд явагдсан тул дийлэнх тохиолдолд байлдааны сум ашигласан гэжээ.

Мөн энэ сургуулилтад Америкийн В-52 стратегийн бөмбөгдөгч оролцон Иорданы тусгай талбар дээр бөмбөгдөлт явуулах ёстой байсан ч Британи дахь нисэх баазаас хөөрсний дараа гэмтэл гарсан тул буцаж газардан оролцож чадаагүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18