​БЕСЛАНЫ СУРГУУЛЬД АМЬ ҮРЭГДСЭН ХҮМҮҮСИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ЁСЛОЛ БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/09/02

ОХУ-ын Умард Осетийн Беслан хотноо 15 жилийн өмнө болсон алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх гурван өдрийн эмгэнэлийн ажиллагаа эхэлжээ. Есдүгээр сарын 1-нд хуучин №1 сургуулийн байранд хонх дуугарснаар энэхүү арга хэмжээ эхэлсэн байна. Алан хядагчид хүүхдүүдийн барьцаалж байсан сургуулийн спортын зааланд хүмүүс цэцэг, зул өргөжээ. Есдүгээр сарын хоёронд сургуулийн өмнөх талбайд дурсгалын цэцэг өргөх ёслол болж гурванд амь үрэгдэгсдийн хойдохыг даатгасан мөргөл үйлдэн дурсгалын оршуулгын газар загалмайт цуваа алхана. 2004 оны есдүгээр сарын 1-нд Беслан хотын №1 сургуульд хичээлийн шинэ жил эхэлсэн ёслолын арга хэмжээ болох үеэр алан хядагчид дайран эзэлж хүүхэд голдуу хэдэн зуун хүнийг барьцаалсан аймшигт хэрэг болсон билээ. Оросын эрх баригчид барьцааны хүүхдүүдийг суллахын тулд алан хядагчидтай гурав хоногийн турш хэлэлцээ хийж гэж оролдсон ч үр дүнд хүрээгүй тул дайралт эхлүүлсэн байдаг. Барьцааны хүмүүсийг суллах явцад 334 хүн амиа алдсаны 186 нь хүүхдүүд байжээ. Барьцааны хүмүүсийг суллах ажиллагааны үеэр алан хядагчдаас ганц хүнийг олзолж бусдыг нь устгасан байдаг. Энэхүү аймшигт хэргийг зохион байгуулсан гэдгээ чечень алан хядагч Шамиль Басаев албан ёсоор мэдэгдэж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18