​60 САЯ ДОЛЛАР ХОЖСОН ХҮН ШАГНАЛЫН ТУХАЙГАА ГЭР БҮЛЭЭСЭЭ НУУЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Канадын Эдмонтон хотод амьдардаг хүн сугалаагаар 60 сая канад доллар хожсон ч тэр тухайгаа гэр бүлээсээ нуун хэлээгүй тухай "Global News" мэдээлж байна. 30 жилийн тэртээ Вьетнамаас цагаачлан ирсэн Бон Труонг гэгч хүн 2018 оны аравдугаар сарын сүүлээр сугалаагаар ийм их мөнгө хожсон ч тэр талаараа хэнд ч ам нээгээгүй явж. Бон Труонг нь арав гаруй жилийн турш сугалаа худалдан авах болгондоо нэг л тоонуудыг бичиж бөглөн, тэвчээртэй хүлээдэг байсан нь ийнхүү амжилт авчирчээ. Мань хүн их мөнгө хожсон гэдэгтээ итгэхгүй байснаа дурсан "Би хожилдоо бат итгэлтэй байхын тулд дэлгүүр явж ороод худалдагчаас нь хожлын дугааруудыг цаасан дээр хэвлэж өгөхийг өгөхийг хүссэн" гэжээ. Гэрийнхэн нь их мөнгийг дагаж ирдэг эрс өөрчлөлтөд бэлтгэх хэрэгтэй гэж үзээд одоо болтол хожлынхоо талаар хэлээгүй аж. Бон нь гурван хүүхэдтэй, тэднийгээ мөнгө хожсон байлаа ч уйгагүй ажиллах ёстой гэж үздэг гэдгээ хэлсэн байна. Тэрээр супер шагнал хожсон ч хуучин ажлаасаа гарахгүй, хэсэгхэн мөнгөөр өр, зээлээ дараад шинэ байшин авч, үлдсэнийг нь хадгална гэжээ. Бон Троунгийн хожил нь "Lotto Max" сугалааны түүхэнд гарч байсан хамгийн өндөр хожлын нэгд тооцогддог.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18