​ТЕХАСТ АХИН БУУДАЛЦААН БОЛЖ ОЛОН ХҮН ШАРХАДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Наймдугаар сарын 31-нд Америкийн Техас мужийн нэгэн хотын зам дээр буудалцаан болж, хоёр хүн амиа алдан хорин хүн шархадсан тухай "The New York Times" мэдээлжээ. Гэхдээ буудалцааны талаар янз бүрийн мэдээ ирж байна. Тухайлбал, "ABC News" шуудангийн бүхээгтэй машин хулгайлсан унасан этгээд Техас мужийн Одесса хотын замд таарсан хүмүүс рүү замбараагүй гал нээсэн тухай мэдээлсэн. Үүнээс гадна Мидленд хотод өөр нэгэн зэвсэгт хүн шар өнгийн ачааны жижиг тэргээр явж хүмүүсийг буудсан гэж цагдаа нар мэдэгдсэн байна. Одесса ба Мидленд хотууд хоорондоо 40 км-ийн зайтай байдаг аж. Өнгөрсөн сард АНУ-д гэмгүй хүмүүс рүү буудсан хэрэг хэд хэдэн удаа гарсан. Наймдугаар сарын 4-нд Охайо мужийн Дейтон хотын төвд Коннор Бетс гэгч оршин суугчид руу гал нээсний улмаас 9 хүн амиа алдаж, 27 хүн шархадсан. Үүний дараа Чикаго хотод бас нэг этгээд гал нээхэд долоон хүн шархадсан бол Техас мужийн Эль-Пасод буудалцахад 20 хүн амиа алдаж, олон арван хүний шархадсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18