​ГЕРМАН УЛС ДЭЛХИЙН ХОЁРДУГААР ДАЙНЫГ ӨДӨӨСӨН ХАРИУЦЛАГАА МАРТАХГҮЙ

О.Шүрэнцэцэг
2019/09/02

Польшийн Велюнь хотноо Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрийг тохиолдуулсан дайнд үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд оролцсон Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер үг хэлэхдээ Дэлхийн хоёрдугаар дайны үеэр үйлдсэн гэмт хэргийн төлөөх хариуцлагаа Герман улс мартахгүй гэсэн байна. Тэрээр герман ба польш хэлээр "Би Велюнь хот руу дайрахад амиа алдсан хүмүүст мэхийн ёсолж байна. Би Германы дарангуйллын золиос болсон польш хүмүүсийн өмнө өвдөг сөхрөн ёсолж байна. Би мөн уучлал хүсч байна. Энэ бол үзэн ядалт ба сүйрлийн давлагаа байсан. Энэ давлагаа нь энэ тивийг бүхэлд нь эзэрхэх хүсэлтэй хүний солиотой мөрөөдөл зай гаргаж өгөхийн тулд Польш улсыг, Европын соёлыг устгахыг санаархаж байсан юм" гэж хэлжээ.

1939 оны есдүгээр сарын 1-ний өглөөний 4 цаг 40 минутад Германы бөмбөгдөгч онгоцнууд Польшийн Велюнь хотыг бөмбөгдсөн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт үйл явдал болсон Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл болсон байдаг.

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн өдрийн эмгэнэлийн арга хэмжээнд Польшийн Засгийн газар НАТО, Европын холбоо, "Дорнод түншлэл" хөтөлбөрт багтсан орны төрийн тэргүүнүүдийг урьсан. Арга хэмжээний хамгийн гол зочин болох ёстой Трамп нь АНУ руу хүчтэй далайн хар шуурга ирж байгаатай холбогдуулан ирэхээ больж, дэд Ерөнхийлөгч Пенсийг орондоо явуулсан байна. Харин ОХУ-ыг хөрш зэргэлдээ орныхоо эсрэг түрэмгийлэл үйлдсэн гээд Ерөнхийлөгч Путиныг урихаас татгалзсан нь нэлээд дуулиан тарьсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18