Украйнд саатуулагдсан монгол иргэн дипломатч биш гэв


2017.04.20-ны өдөр Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр контрбандын хэрэгт Монгол Улсын дипломат паспорттай иргэн саатуулагдлаа гэсэн мэдээ интернэт дээр гарсан.

Москва, Варшав, Вена дахь ЭСЯ, Киев, Минск дэх ДТГ-ын ажилтнууд энэ өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Эндээс үзэхэд энэхүү хэргийг ГХЯ, эсхүл ДТГ-ын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй юм.

Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ-аараа дамжуулан энэ асуудлыг тодруулах эхний арга хэмжээг аваад байна.

Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагвацэрэн гэх иргэн саатуулагдсан гэсэн эхний мэдээг утсаар авсан.

Шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга, ТЗ-14-3 зэрэглэл хамаарах төрийн албан хаагч статусаар 2014.01.30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна.

ХХЕГ-аас лавлаж үзэхэд О.Лхагвацэрэн 2017.04.18-нд Е1310395 дугаарын энгин паспортаар Турк руу яваад одоогоор буцаж ирээгүй байна.

Мөн Беларусийн дугаартай Бенц маркийн автомашин саатуулагдсан гэж интернэт мэдээнд нийтэлсэн байна. Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт СС6401-7 дугаартай хар хөх өнгийн суудлын БМВ машинтай. Иймд интернэтийн мэдээ ташаа байна гэдгийг хэлье, яваандаа тодрох байх.

ГХЯ болон ДТГ-ын хооронд дилломат ачаа илгээхдээ тэмдэг хэрэглэдэг. Энэ тэмдэг өөрчлөгдсөн, хуучин тэмдгийг хурааж авсан юм.

Албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан дипломат, албан пасорт эзэмших эрхгүй болсон иргэдийн эзэмшиж буй паспортын жагсаалтыг гаргаж ирүүлэх асуудлыг Засгийн газрын 2013 оны 320-р тогтоолоор баталсан журмын дагуу УИХТГ, ЕТГ, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймагт мэдэгдэж, хүчингүй болгох арга хэмжээг авсан. Цаашид дилпомат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд зарим нэмэлт оруулахаар ажиллаж байна.

ГХЯ, ЭСЯ-нд дипломат паспортаа гадаадад яваагүй үедээ Элчин сайд, эсхүл ТЗУГ-таа хадгалуулдаг журамтай.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 1 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 1 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 2 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 7 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 8 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 10 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25