ЦЭРГИЙН НИСГЭГЧ БҮСГҮЙГ АЛБАН ЁСНЫ ТАТВАРАА БОЛГОЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Тайландын хааны ордноос X Маха Вачиралонгкорна Рама хааны албан ёсны татвар болсон эмэгтэйг олон нийтэд албан ёсоор танилцуулж, зургийг нь хэвлүүлсэн тухай "South China Morning Post" сонин мэдээлж байна. Энэ оны тавдугаар сард ээлжит удаагаа гэрлэсэн Тайландын хааны албан ёсны татвар Сининат Вонгважирапакди нь 1985 онд Тайландын хойд нутагт төрсөн. Тайландын Хааны армийн сувилагч нарын сургуулийг төгсөөд цэргийн нисгэгчийн сургуульд элсэн суралцсан. Дараа нь хааны хувийн биеэ хамгаалах албанд ажиллаж байсан. Хаантай танилцах үед дэслэгч цолтой болсон бол амрагийн харьцаа тогтоосны дараагаар хошууч генерал цол авсан төдийгүй сүүлийн 100 орчим жил хэнд ч олгож байгаагүй Хааны албаны ёсны татвар гэсэн цолтой болсон гэнэ.Тайландын хаан Маха Вачиралонгкорн нь дөрвөн удаа гэрлэж байжээ. 1977 онд хунтайж байхдаа үел Мом Луанг Соамсавали Китиякара гүнжтэй гэрлэсэн. Гэрлэлт удаагүй бөгөөд гурван жирлийн дараа хоёр тийш болсон. Албан ёсоор энэ гэрлэлтийг 1993 онд цуцалсан. Гэр бүлээ цуцлуулсны дараагаар хаантан амрагийн холбоотой байсан жүжигчин Ювадхида Полпрасетэй 1994 он гэрлэсэн ч хатан нь хоёр жилийн дараа Их Британи руу зугатсан. Хаантан нь жүжигчин хатнаа Тайландын нисэх хүчний маршал Ананд Ротсамхан гэгч 60 настай хүнтэй амрагийн харилцаа тогтоосон гэж буруутгасан юм. Ингээд эхнэрээ зугтсаны дараагаар хаантан ихэд хилэгнэж Фу Фу нэртэй нохойгоо нисэх хүчний маршал цолоор шагнасан байдаг. Үүний дараа Срирасми Акхарапхонгпричу гэдэг харц гаралтай эмэгтэйг хатнаа болгосон. Гэвч 2014 онд хатнаа авлигын хэрэгт буруутган цолыг нь хураан авч салсан. Үүний дараа 2019 оны тавдугаар сард бие хамгаалагчдыг нь даргалж байсан генерал Сутхида Вачиралонгкорн гэдэг эмэгтэйтэй гэрлээд байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 57 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18