​191 КГ ЖИНТЭЙ ЭМЭГТЭЙ 18 САРЫН ДОТОР 84 КГ ТУРЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Британийн Бриженд хотод амьдардаг Карина Данфорд гэгч 35 настай эмэгтэй 18 сарын дотор 84 кг турсан тухай "Daily Mirror" мэдээлсэн байна. Карина дөрвөн жилийн өмнө нөхөрт гарсан бөгөөд түүнээс хойш шоколад, чипс гэх мэт эрүүл бус хүнс маш ихээр хэрэглэх болжээ. Тэрээр энэ тухайгаа "Надад юу ч хийх хүсэл байгаагүй. Би зүгээр л цадтал идээд, уугаад л байхыг хүсдэг байлаа" гэжээ. Ийм хоолны дэглэмийн үр дүнд Карина 191 кг хүртэл таргалсан байна. Үр дүнд нь гэрээс гарч чадахаа байсан төдийгүй нөхрийнхөө туслалцаагүйгээр гэрт дотроо ч явж чадахгүйд хүрчээ. Карина "Нөхөр маань намайг өдөр болгон шүршүүрт оруулж хувцас өмсгөж өгдөг болсон. Тэгсээр нөхөр биш миний асрагч болж хувирсан. Мэдээж энэ бүхэн түүнд таалагдаагүй" гэжээ. Карина ийм амьдралаас залхаад 2018 оны нэгдүгээр сард турах хөтөлбөрт бүртгүүлжээ. Тэндээ хоёр долоо хоногийн турш тураах хоолны дэглэм уйгагүй мөрдөж байгаад 5 кг турсан. 191 кг жинтэй байсан хүнд 5 кг гэдэг мэдээж хангалтгүй. Иймд Карина үргэлжлүүлэн турахаар шийдэж чармайсаар 18 сарын дотор 107 кг жинтэй болтол туржээ. Тэрээр цаашдаа ч жингээ хасч, оны сүүл гэхэд ахин 30 кг хасах төлөвлөгөөтэй байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18