​ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР САГСУУРААД 17 ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Олон нийтийн сүлжээгээр тансаг амьдралаа харуулсан зураг байршуулж сагсуурдаг байсан Уайетт Пасек гэгч нь 17 жил хоригдох ялаар шийтгүүлсэн тухай "Mirror" сонин мэдээлжээ. Уайетт Пасек гэгч 22 настай залуу байнга бэлэн мөнгөн дундаж хэвтэж байгаа, эсвэл нүцгэн эмэгтэйчүүдийн хамт яваа эсвэл буу барьсан зураг байршуулдаг байж. Үүнтэй зэрэгцээд хөрөнгө оруулалтын суут стратеги боловсруулан амжилтад хүрч энэ их мөнгө, эд баялгийг цуглуулсан гэж сайрхдаг байжээ. Үүний дараагаар цагдаа нар түүний зургаан сарын турш мөрдлөг явуулаад тэр бүх мөнгийг хууль бусаар олдог байсныг тогтоожээ. Уайетт нь хоёр хамтрагчтайгаа нийлж Хятадаас оруулж ирсэн мансууруулах бодис бүхий эмийг, Америкт зөвшөөрөгдсөн өвчин намдаагч болгон савлаж зардаг байсан байна. Цагдаа нар Уайеттыг баривчлах үеэр хориотой эмийг савлах лаборатори ба бэлдэж тавьсан 100 мянган ширхэг эм илрүүлсэн байна. Зөвшөөрөлтэй эмийн хайрцагт савласан мансууруулах бодисыг тунг нь хэтрүүлэн хордож амиа алдах нь тун түгээмэл байдаг аж. Уайетт Пасекийг мансууруулах бодис хууль бусаар наймаалсан, зэвсэг хууль бусаар хадгалсан, хууль бусаар олсон мөнгө угаасан хэрэгт буруутай гэж үзэн 17 жил хорих ялаар шийтгэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 58 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18