​BLOOMBERG АМЕРИК МӨРӨӨДӨЛ БОДИТ ГЭДЭГТ ЭРГЭЛЗЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

"Bloomberg" агентлагийн сэтгүүлчид алдарт "Америк мөрөөдөл" гэгчийг орчин үед биелэх боломжтой гэдэгт эргэлзжээ. Тэд Кливлендийн Холбооны нөөцийн банкнаас гаргасан мэдээлэл дээр үндэслэн шударгаар хөдөлмөрлөн баян тансаг амьдрах тухай Америкийн үндэсний мөрөөдөл яагаад биелэх боломжгүй болж байгааг тайлбарлажээ.

Юуны өмнө АНУ-ын хүн амын хамгийн баян 10 хувьд багтдаггүй хүмүүсийн баяжих боломж нь сүүлийн жилүүдэд улам л хумигдах болсон. Бүр тодруулбал энэ боломж нь сүүлийн 30 жилийн дотор хоёр дахин багассан. Ингэж өөрчлөгдөх дөрвөн шалтгаан байна. Үүнд:

 Өрсөлдөөн тэнцвэргүй болсон. Дөнгөж эхэлж байгаа бизнесмен нь том корпорацуудтай өрсөлдөн амжилтад хүрэх боломж тун ялихгүй.

 Үнэт цаасны зах зээл дээрх эрсдэл хэт их болсон. Тул жирийн иргэд ийм байдлаар баяжих бараг боломжгүй болсон.

 Гуравдугаарт нь олон жилийн турш хүмүүс үл хөдлөх хөрөнгийн наймаа хийгээд баяждаг байсан нь больсон. Бүгд ийш ханарч эхлэхэд үүссэн санхүүгийн "хөөс" 2008 онд хагарсан.

 Нийгмийн давхарга тус бүрийн хүүхдийн боловсролыг хангах боломж дэндүү ялгаатай болсон. Баячуул технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг ашиглан хүүхдүүддээ боловсрол олгож байгаа нь цаашдын өрсөлдөөнд илэрхий давуу тал бий болгодог.

Энэ бүхний үр дүнд "нийгмийн лифт" бүрэн эвдэрч үгүй болоогүй ч гэлээ жирийн америк хүн түүгээр ашиглах боломж нь улам л багасч байгаа гэсэн дүгнэлтийг "Bloomberg" хийжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18