​20 ЖИЛИЙН ДАРАА ХҮМҮҮС ДОЛОО ХОНОГТ 12 ЦАГ АЖИЛЛАДАГ БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/08/30

"Alibaba" компанийн үүсгэн байгуулагч Жек Ма нь ирээдүйд хүмүүс долоо хоногт 12 цаг ажилладаг болно гэж мэдээлснийг Хятадын "Caijing" сэтгүүл уламжилжээ. Жек Ма нь Шанхайд болсон "World Artificial Intelligence Conference" сэдэвт зөвлөгөөнд оролцохдоо "Дараагийн 20-30 жилд биотехнологи нь хүнийг 100-120 жил наслах боломж олгох тул хүний амьдрал илүү уртасна. Хүмүүс их ажиллах шаардлагатай болдог байсан тул ирээдүйд өдөрт 4 цагаар долоо хоногт 3 өдөр ажиллахад л хангалттай болно" гэжээ. Жек Ма нь өөрөө өглөө есөөс орой ес хүртэл долоо хоногт зургаан цаг ажиллахыг заадаг 996 гэсэн дэглэмийг баримталдаг гэдгээрээ зартай. Тэрээр "Дэлхий дээр хүн бүр л амжилтад хүрч, илүү сайхан амьдралыг хүсч, бүгд л хүндлүүлэхийг хүсдэг. Ийм байхад та бусдаас илүү чармайлт гаргаж илүү олон цаг ажиллахгүй юм бол яаж амжилтад хүрэх юм бэ? гэж би бүгдээс нь асууя" гэж байсан хүн. Жек Ма нь 1999 онд электрон арилжааны "Alibaba Group"-ийг үүсгэн байгуулсан юм. Тэрээр мөн "Alibaba Pictures" кино компани, "Alibaba.com" онлайн худалдааны төв, "AliExpress.com", "Taobao.com", "Tmall.com" гэсэн интернет дэлгүүрүүдийг эзэмшдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 50 минутын өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 3 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 3 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 18 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 19 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27