NIKE, ADIDAS, CONVERSE ХЯТАДЫН БАРААНД НЭМЭЛТ ТАТВАР НОГДУУЛАХГҮЙ БАЙХЫГ ГУЙЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/30

Америкийн "Nike", "Adidas", "Converse" зэрэг гутал үйлдвэрлэгч 200 гаруй компани Ерөнхийлөгч Трампт хандан Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахгүй байхыг хүссэн тухай "CNN" мэдээлж байна. Тус компаниудын багтдаг "Америкийн худлын жижиглэн худалдаа ба дистрибьютерүүдийн ассоциац" (FDRA)-аас Ерөнхийлөгчдөө хандан бичсэн захидалд "Нэмэлт татвар авах энэхүү арга хэмжээ нь цаашдаа эдийн засгийн тодорхойгүй байдал үүсгэнэ гэдэгт бид сэтгэл зовниж байна. Америкийн хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний төлөө илүү үнэ төлдөг болсон ч гэлээ эдийн засгийн уналт нь тэднээс ирэх цэвэр ашгийг бууруулах болно" гэж өгүүлжээ. Ирэх сарын 1-ээс Хятад үйлдвэрлэгдсэн 300 тэрбум долларын бүлэг бүтээгдэхүүний татварыг 15 хувиар нэмэгдүүлж байгааг FDRA нь Америкийн худалдан авагчдад ногдуулж байгаа далд татварын хэлбэр гэж үзжээ. Наймдугаар сарын 23-нд Бээжин АНУ-ын зарим бүтээгдэхүүнд нэмэлт 75 тэрбум долларын татвар ногдуулах шийдвэр гаргасан. Үүний хариуд Трамп нь Хятадад үйлдвэрлэгдсэн эхний бүлэг бүтээгдэхүүний татварыг 10 бус 15 хувиар нэмж, хоёр дахь бүлэг бүтээгдэхүүний татварыг 25 бус 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18