УЛСТӨРЧДИЙГ ХАМГИЙН НАЙДЛАГАГҮЙ ХҮМҮҮС ГЭЖ ҮЗЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Дани улсын "Radius" ТВ компанийн үзэгчдийнхээ дунд ямар мэргэжлийн хүмүүсийг шударга гэж үздэг талаар санал асуулга явуулжээ. Үзэгчид нь тухайн мэргэжлийн төлөөлөгчдийн шударга, хэлсэндээ хүрдэг байдлыг 5 хүртэлх оноогоор үнэлэх ёстой байж. Ингэтэл даничүүд улстөрчдийн шударга байдлыг ердөө 2,12 оноогоор "үнэлж" муу тавьжээ. Өөрөөр хэлбэл дани хүмүүс улстөрчдийг хамгийн найдлагагүй хүмүүс гэж үздэг юм байна.

Тус компанийн төлөөлөгч Николай Таудорж Андерсен энэхүү байр суурийг тайлбарлахдаа "Улстөрчид иргэдтэйгээ ойлголцолд хүрч чадаагүй хэвээр л байна. Тэд хүмүүст ойлгомжгүй хэлийг ашигладаг. Мөн тэд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй" гэжээ. Копенгагений их сургуулийн улс төрийн сонгуулийн судлаач Каспер Мөллер Хансен нь жирийн дани хүмүүс бүр 2007 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэс л улстөрчдөд итгэхээ больсон гэж үзсэн байна. Тэрээр "Өгсөн амлалтаа биелүүлэх нь тийм ч амар зүйл байдаггүйтэй энэ бүхэн холбоотой. Улстөрчдийн хувьд ард түмэнд хэт их зүйл амлахгүй байж сурах нь чухал юм" гэсэн зөвлөгөөг улстөрчдөд өгчээ. Мөн улстөрчдийг цаашдаа илүү найрсаг байж, бодит ойлгомжтой байр суурьтай болж, түрэмгий зан ба бусдыг дайрч доромжилдогоо больвол дунд алдсан нэр хүндээ сэргэх боломжтой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18