​BREXIT–ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ПАРЛАМЕНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

О.Шүрэнцэцэг
2019/08/29

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Brexit"-ийг хэрэгжүүлэхийн тулд парламентын ажиллагааг есдүгээр сарын 3-аас аравдугаар сарын 14-н хүртэл түр зогсоох хүсэлтийг II Елизаветад өргөн барихад хатан хаан ёсоор болгосон тухай "Sky News" мэдээлж байна.

Европын холбоо нь Их Британийг тус холбооноос гарахдаа дараах нөхцөлтэй гэрээ байгуулахыг шаардаж байгаа юм. Үүнд: Европын холбооны гишүүн орнуудтай тусад нь хэлэлцээ хийхгүй, гарахтай холбоотой дараагийн шатны хэлэлцээг эхлүүлэхийн өмнө гишүүнчлэлийн хугацаандаа төлөх ёстой байсан санхүүгийн төлбөр тооцоогоо нэн тэргүүнд төлж барагдуулах, Бүгд найрамдах Ирланд улс ба Их Британийн бүрэлдэхүүнд багтдаг Умард Ирландын хооронд гааль, татвар зэрэг зүйлс бүхий хилийн зурвас байгуулахгүй байх.

Европын холбооны гишүүн байхдаа хүлээсэн үүргийн дагуу төлөх мөнгөний хэмжээг 100 тэрбум еврогоос 30 тэрбум хүртэл янз бүрээр нэрлэж байгаа. Европын холбоо нь Их Британи тус холбооноос гарлаа ч Умард Ирланд нь Европын гаалийн холбооны гишүүн хэвээр үлдэх ёстой гэж үзээд байгаа юм. Бэкстоп гэж нэрлэгдсэн энэ асуудлын Европын холбооны шаардаад байгаагаар шийдвэл Умард Ирландад Европын холбооны бүх хууль дүрэм үйлчилсэн хэвээр үлдэх тул Их Британи дотроо хилийн зурвас, гааль байгуулах шаардлагатай болно. Энэ байдал Лондонд таалагдахгүй байгаа нь мэдээж.

Борис Жонсон нь Европын холбоотой энэ гэрээг байгуулсан үгүйгээс үл хамаараад аравдугаар сарын 31-н гэхэд Их Британи нь тус холбооноос гарна гэж удаа дараалан мэдэгдсэн. Харин үүнд нь парламентын байр суурь ихээхэн саад болж байгаа тул хатан хаанд ийм хүсэлт тавихаас өөр аргагүй болсон бололтой.

Британийн парламентчид есдүгээр сарын 3-нд амралтаа авах тул Жонсонд шаардлага гарвал Европын холбооноос гэрээ байгуулалгүй гарахад нь саад болоход хугацаа хүрэлцэхгүй болно гэж тооцсон бололтой.

Их Британийг Европын холбооноос гарах тухай бүх нийтийн санал асуулга 2016 оны зургаадугаар сард болоход асуулгад оролцсон хүмүүсийн 52 хувь нь гарахыг дэмжсэн юм. Улмаар Их Британи нь 2019 оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос гарах ёстой байсан ч Ерөнхий сайд асан Тереза Мэй нь гарах талаар парламентын тавьсан нөхцөлөөр тохиролцож чадаагүй тул огцорч, Борис Жонсон шинэ Ерөнхий сайд болсон юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 57 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18