​БРАЗИЛЫН ЗАСГИЙН ГАЗАР G7-ИЙН ТУСЛАМЖААС ТАТГАЛЗАВ

О.Шүрэнцэцэг
2019/08/28

Францад уулзсан дэлхийн хамгийн нөлөөтэй долоон орны тэргүүнүүд Бразилын ширэнгэн ойд гараад байгаа түймрийн унтраахад 18 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон. Гэтэл Бразилын Засгийн газар нь энэ тусламжийг авахаас татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Бразилын Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Оникс Лорензони нь "Бид талархаж байгаа ч энэ хөрөнгийг Европын ойг сэргээхэд зарцуулах нь илүү зохимжтой байж болох юм. Макрон хүн төрөлхтний өв болсон сүмд гарч магадгүй гэгдэж байсан түймрээс сэргийлж чадаагүй байж яагаад манай улсад зааж сургах гээд байгаа юм бэ? Түүнд анхаарал тавих ёстой асуудал эх оронд нь болон Францын колониудад хангалттай олон бий" гэсэн байна. Францын Ерөнхийлөгчийн гаргасан санаачлагын дагуу Бразилын түймрийн асуудлыг "Их долоо"-ийн уулзалтын үеэр авч хэлэлцсэнд Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару ихэд дургүйцсэн билээ. Олон сая хүн амьдардаг, тусгаар тогтносон, хөгжилтэй улсын нутаг дээр гарч байгаа түймрийг унтраах асуудлыг хөндөхдөө тухайн улсынх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт төлөөлөгчидтэй зөвшилцөлгүй тусад нь шийдэж байгаад Болсонару ихэд дургүйцсэн. Үүнийг XVIII- XIX зууны үеийн колоничлолын үеийн их гүрнүүдийн дээрэнгүй авирыг санагдуулж байна гэж мэдэгдсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18