АМЕРИКТ ХОРИГДЛУУД УЛСЫН МӨНГӨӨР ХҮЙСЭЭ СОЛИУЛДАГ БОЛНО

О.Шүрэнцэцэг
2019/08/28

АНУ-ын Айдахо мужийг захиргааг Адри Эдмо гэгч трансгендер хоригдолд хийлгэх хүйсийн шинж тэмдэгийг арилгах өндөр үнэтэй хагалгааны зардлыг даах шийдвэрийг тус улсын Холбооны давж заалдах шатны шүүхээс гаргажээ. Эдмо нь хүйсийн гутрал гээчийн хүнд хэлбэрээр шаналдаг нэгэн аж. Тэрээр хоёр ч удаа сахлын хутгаар өөрийгөө агтлахыг оролдож, олон удаа өөрийгөө гэмтээж байсан хүн юм байна. Иймд хоригдож байгаа ч эмчилгээ авах эрхээ эдлэн сэтгэл санааг нь гутралд оруулж байгаа хүйсийг ялгагч шинж тэмдэгүүдийг арилгах хагалгааг мужийн татвар төлөгчдөөр даалгах эрхтэй гэж үзэн шүүхэд хандсан нь ийнхүү амжилт олжээ. Энэ шийдвэр АНУ дахь бусад төстэй хэргүүд дээр шүүхээс адил шийдвэр гаргах жишиг шийдвэр болж магадгүй гэж үзэж байна. Хэрэв ингэвэл хорих ял эдэлж байгаа хэрэгтнүүдэд хүйс солих мэс засал хийхийг шоронд зайлшгүй үзүүлэх ёстой эмнэлгийн тусламжийн жагсаалтад оруулж магадгүй. Шүүхий энэ шийдвэрт Айдахо мужийн амба захирагч Брэд Литтл ихэд дургүйцжээ. Тэрээр энэ шийдвэрийг "туйлын сэтгэл гонсойлгосон" гэж нэрлээд илүү чухал зүйлд зарцуулах ёстой татвар төлөгчдийг мөнгийг улс ингэж өөр зүйл рүү чиглүүлэх ёсгүй гэсэн байна. Улмаар энэ шийдвэрийг АНУ-ын дээд шүүхэд давж заалдах тухайгаа мэдэгдсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18