​ТУРКТ С-400 НИЙЛҮҮЛЭХ ХОЁРДУГААР ШАТ ЭХЭЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/08/28

ОХУ нь С-400 зенитийн пуужингийн цогцолборын хоёр дахь батарейн элементүүдийг нийлжүүлж эхэлсэн тухай Турк улын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Тус мэдэгдэлд "Оросоос ирсэн онгоц "Мюртед" цэргийн нисэх баазад газардлаа. Нийлүүлэх ажиллагаа сарын турш үргэлжилнэ" гэж өгүүлсэн байна. С-400-ийн эхний батарейг долоодугаар сард нийлүүлсэн бөгөөд тэр үеэр Оросоос ачааны 30 онгоц ирж байсан юм. Турк улс нь 2,5 тэрбум доллараар С-400 системийн дөрвөн дивизион худалдан авах гэрээг 2017 онд байгуулсан байдаг. Энэ мөнгөний талыг нь Турк өгөх бол талыг нь ОХУ-аас авсар зээлээр өгөх юм. Туркийг Оросоос агаарын довтолгооноос хамгаалах систем худалдан авах болсонд америкчууд хамгийн ихээр бухимдсан. Америк нь энэхүү гэрээг нэн даруй цуцлах шаардлагыг Туркт удаа дараа хүргүүлж, цуцлаагүй тохиолдолд янз бүрийн хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлсэн ч Эрдоган нь Путинтэй байгуулсан гэрээгээ өөрчлөөгүй юм. ОХУ нь ойрын үед С-400 системээ Энэтхэгт нийлүүлж эхэлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18