ТЭГШ ЭРХИЙГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ АВЬЯАСЛАГ ХҮҮХДҮҮДИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООНО

Н.Мижидмаа
2019/08/28

Нью-Йорк хотын сургуулиудад ёс зүйн нийцтэй байдлыг хангах үүднээс дунд сургуулиудын авьяаслаг хүүхдүүдийг дэмжих хөтөлбөрийг хасч магадгүй байгаа тухай "The New York Times" сонинд бичсэн байна. Учир нь, улсын мэдлийн сургуулиудад хэрэгждэг авьяаслаг хүүхдийн хөтөлбөрт цагаан арьстнууд, Азиас гаралтай хүүхдүүд гол төлөв суралцдаг. Харин хар арьстан болон латин америкчууд нь дийлэнхдээ жирийн хөтөлбөрөөр суралцдаг аж. Энэ байдал нь дунд сургуулиудад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах нөхцөл бүрдүүлж байна гэж зарим эцэг, эхчүүд үзэж байгаа.

Авьяслаг хүүхдүүдийг дэмжих хөтөлбөр нь боловсролын системд арьсны өнгөөр ялгаварлах байдал үүсгэж байна гэж үздэг хүмүүсийн нэг нь Нью-Йорк хотын мэр Билл де Блазио. Гэвч мэрийн байр суурь нь хар арьст ба латин америк зарим эцэг, эхчүүдийн дэмжлэгийг авахгүй байгаа юм. Тэд авьяаслаг хүүхдийг дэмжих хөтөлбөр нь сурагчдад илүү сайн боловсрол олгох боломж олгодог гэж үзэж байна. Гэхдээ ийм гэр бүлийн зарим нь авьяаслаг хүүхдийн хөтөлбөр нь ердийн сургуулиудад зарцуулагдах ёстой хөрөнгийг үрэн таран хийж байна гэж үзэж байгаа аж.

Харин Ази гаралтай хүүхдүүдийн эцэг, эх үүнтэй санал нийлэхгүй байна. Тэд хүүхдийг илүү сайн нийгэмшихэд ийм хөтөлбөр тус болно гэж мэдэгджээ. Олон нийтийн сүлжээнийхэн мөн л хөтөлбөрийг дэмжжээ. Хэрэв ийм хөтөлбөрийг хасвал авьяаслаг хүүхдүүдтэй гэр бүл өөр хотууд руу нүүх тул Нью-Йорк хот яваандаа мэргэжилтэй боловсон хүчний дутагдалд орно гэж анхааруулсан байна.

Нью-Йорк хотод 2018 оны байдлаар 16 мянган хүүхэд авьяаслаг хүүхдийг сургах хөтөлбөрөөр суралцсаны 75 хувь нь цагаан арьстнууд, ази хүүхдүүд байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 56 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18